Э.Бат-Үүл: Х.Баттулга Монголыг бycниулж, Ази дахь Беларусь болгох гэж байна.

АН-ын гишүүд Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталсан 12-р тогтоол болон бусад асуудлаар мэдээлэл хийжээ. Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, манай намын хувьд хүнд сорилттой тулгарах юм шиг байна.

Энэ бол зөвхөн АН-ын төдийгүй улс орны өмнөх хүнд сорилт. Тодорхой хэлбэл АН-ын сунгаанд ялсан гэх нэрийдлээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэрээ бүртгүүлэхээр өргөдөл өгсөн.

Шүүх бол бүртгэлийн төдий байгууллага хэмээн Ерөнхийлөгч байсан хүн хэллээ. Энэ бол Х.Баттулга шүүхийг хэрхэн өөрийнхөө хараанд оруулж байсны илрэл гэж үзэж байна гэв.

Түүнчлэн тэрбээр, Путины Украин руу хийсэн т ү р э м г и й л э л бол даpангуйллаас ардчилал руу чиглэсэн дaйн. Монголын ардчилал мөн үүнд хамрагдаад явж байна. Үүний нотолгоо нь ОХУ-ын Элчин сайд Монголын ардчилал, АН руу д а й р с н ы г санаж байгаа байх.

Тэр хүн өөрийнхөө к о л о н и, тоглоомын улстай харьцаж байгаа юм шиг үйлдэл гаргасан. АН руу дайpч байгаа нь санамсаргүй хэрэг биш. Харамсалтай нь Путины гар хөл болж байгаа Х.Баттулга АН-руу бас дайpcан. Х.Баттулга Монгол Улсыг Беларусь шиг болгох гэж байгааг хариуцлагатайгаар хэлье.

Х.Баттулга Монголыг Ази дахь Беларусь болгох гэж байна. Ингэхийн тулд тэрбээр ОХУ-ын Элчин сайдтай хамтран ажиллаж байна. Энэ бол түүний улс төрийн зорилго гэв.

Э.Бат-Үүл: Х.Баттулга Монголыг бycниулж, Ази дахь Беларусь болгох гэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *