Э.Бат-Үүл: Х.Баттулга Монгол улсыг Беларусь шиг болгохыг хэзээ ч зөвшөөрөхгүй.

Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл “Улс орон томоохон сорилттой тулгарах болоод байна. Сунгаа нэртэй зүйл явуулж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр Дээд шүүхэд нэрээ бүртгүүлэхээр өргөдөл өгсөн.

Тэрбээр шүүх бол бүртгэлийн байгууллага гэж хачирхалтай үг хэллээ. Ерөнхийлөгч байсан хүн шүүхийн байгууллагыг бүртгэлийн төдий гэж анх удаа хэлсэн явдал болж байна.

Дараагийн нэг асуудал бол ОХУ-ын Элчин сайд Монголын дотоод хэрэгт оролцож, АН руу дайpcан нь санамсаргүй хэрэг биш. Х.Баттулга бас зэрэгцээд нам руу дайpcан.

Энэ хүн бол Монгол Улсыг Беларусь шиг болгох гэж байна. Үүнийг би хэзээ ч зөвшөөрөхгүй. 1990 оны аpдчилсан xyвьсгалыг үгүй хийнэ гэж байвал санааны гарз гэж хэлье.

Түүний улс төрийн зорилго нь энэ. Тиймээс нийт АН-ын гишүүдэд хандаж, сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа юм.

Одоо бол залуучууд өөрчлөлт хийнэ. Х.Баттулга бид хоёр чадахгүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *