Торгуулиа төлөөгүй бол 50 хүртэл хувиар нэмэгдүүлэн торгоно.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Ц.Идэрбат, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Т.Энхтүвшин нарын гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 24-нд өргөн мэдүүлсэн.

Хууль санаачлагчдын зүгээс торгохоос өмнө, сануулах заалттай хууль санаачиллаа хэмээж байсан. Гэтэл тус хуулийн төсөлд торгуулиа төлөөгүй бол торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх заалт орсон талаар иргэд нилээд бухимдаж байгаа юм.

Иргэн торгуулиа төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан торгуулийн хэмжээг тавь хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжтой болох юм.

Тодруулбал тус хуулийн төслийн:

5/3.11 дүгээр зүйл. “Торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх”

“1. Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгуулийг хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийг төлөхгүй хожимдуулсан хугацаа, төлөх ёстой торгуулийн хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан торгуулийн хэмжээг тавь хүртэл хувиар нэмэгдүүлж болно.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *