Д.Галбаяр: 64 дээр ирлээ. Энд ирэхэд амар байгаагүй ээ. Тэрбээр юуны тулд ийнхүү турав?

Өглөөний мэнд! 64 дээр ирлээ. Энд ирэхэд амар байгаагүй ээ!

Бэлтгэл дээр 2 хүүхэн гоё ярьсан шд -Ах одоо болноо эр хүн хэт туранхай дэмий гэсэн чинь. Заа чи ямар тэвэрч хэвтэх гээд байгаа биш хүний нөхөр тарган туранхай чамд ямар хамаатай юм гээшшшш кккк

Соёлын тэргүүний ажилтан Г.Дашхүү агсны хүү, “Go”студийн захирал Д.Галбаярын уран бүтээлийнх нь тухай хуваалцсанаа хүргэе. Тэрбээр өмнө нь “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав”, “Тусгай ажиллагаа”, “Шуугиан таригч” зэрэг инээмдийн уран сайхны киноны найруулагчаар ажилласан.

Уянгын кино өөрийгөө шинэ цонхоор харах боломж болсон. Би өмнө нь инээдмийн таван уран сайхны кино найруулсан. Нэг өдөр жүжигчин У.Уранчимэг эгч надтай холбогдож, шинэ уран бүтээлд хамтран ажиллах санал тавьсан юм. У.Уранчимэг эгч “Миний нууц” кинонд өөрөө гол дүрд тоглосон учраас гаднаас найруулагч авах шаардлагатай болсон” гэсэн.

Миний хувьд “Хувьсал” продакшны уран бүтээлчидтэй хамтран ажиллах нь маш сонирхолтой санагдаж байсан л даа. Мэдээж найруулагч хүн бүрт өөрийн тогтсон арга барил гэж бий. Тиймээс ч энэ удаа уянгын киног найруулснаар нэгэн шинэ цонхоор харах боломж нээгдсэн гэж хэлж болно.

Дэлгэцийн шинэ уран бүтээлийнхээ зураг авалтыг өнгөрсөн наймдугаар сараас эхэлж, нэлээдгүй цаг хугацааны дараагаар үзэгчдэдээ хүрэхэд бэлэн болсон юм.

Аав маань намайг л урлагийн хүн болно гэдэг байсан. Манайх таван хүүхэдтэй айл. Тэр дундаас аав маань “Өөрийн мэргэжлээ өвлөх хүүхэд хэн бэ” гэхээр дандаа намайг л гэж хэлдэг байсан. Тийм болохоор ч тэр үү аавын маань инээдмийн төрөлхийн мэдрэмж миний тархинд үлдсэн юм шиг байна лээ. Одоо би л аавынхаа мэргэжлийг залгамжлан, нэрийг нь өндөрт өргөхийг хичээж явна.

Би ч гэсэн өөрийн уран бүтээлийг үр хүүхдэдээ өвлүүлэхийг хүсдэг. Ер нь урлагийн хүн гэлтгүй спортын тамирчид ч залгамжлуулахыг хүсдэг шүү дээ. Анх Соёл урлагийн их сургуульд Л.Лхасүрэн багшийн ангид найруулагч, жүжигчний ангид орсон. Тэгээд сүүлийн хоёр жил С.Сугар багшийн ангид жүжигчнээр суралцсан төгссөн.

Сургуулиа төгссөн тэр жил 2000 оны эхээр залуусын дунд студи байгуулах хүсэл эрмэлзэл дүүрэн байлаа. Тэр үед Монголд бараг 400 гаруй студи байгуулагдаж, нэг компьютертэй л бол студи гэдэг байсан. Тэр шуурганаар л орж, “Go” студиа байгуулж, видео урлагт татагдан орсон доо.

Би 23 жилийн дараа “Шуугиан таригч” кинонд тоглосон. Би 1993 онд 13 настайдаа “Цахилж яваа гөрөөс” уран сайхны киноны Цэдэн-Ишийн дүрд тоглосон юм. Тухайн үед Хүүхэд, залуучуудын театрын захирлаар И.Нямгаваа найруулагч ажиллаж байсан. Ддүрийн сонгон шалгаруулалтад орохыг аав маань зөвлөсөн.

Нэг өдөр аав “Чи И.Нямгаваа ах дээрээ дээл өмсөөд очоорой” гэж хэллээ. Тэгээд л би хэлснээр нь нэг охтор дээл өмсөөд очлоо. Тэгсэн Гаваа ах надаас “Морь унаж чадах уу” гэж асуулаа. Би хотод өссөн мөртлөө “Монгол хүн л юм чинь морь унаж чадна” гээд л пээдгэр хариуллаа. Тэгээд л шалгаруулалтад тэнцэж, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд очиж, зураг авалтад оролцсон.

Тэр үед миний ээжийн дүрд жүжигчин С.Өлзийхүү эгч маань тоглосон. Харин үүнээс хойш 23 жилийн дараа 2016 онд “Шуугиан таригч” киноны гол дүрд тоглосон юм. Жүжигчний мэргэжил сайхан шүү. Сүүлд кинонд тоглоход надад их ойр мэдрэмж төрсөн.

Эхнэрийнхээ тоглосон “Сарны нулимс” киноны дүрд хайртай. Соёл урлагийн их сургуульд хүүхдүүд шалгалт өгөх гээд их л гоёдог байсан. Тэгсэн Д.Сосорбарам ахын хүү С.Очирхуяг бид хоёр “Эд нар хувцсаа үзүүлэх гээд байна уу, авьяасаа үзүүлэх гээд байна уу” гээд л шоолох маягтай зогсож байв.

Тэнд л анх гэргий Т.Хулангаа олж харсан даа. Би дөхөж очоод “Сайн уу” гэсэн чинь Т.Хулан нэг том харснаа ширэв татаад яваад өгдөг юм байна.

Би дотроо “Ямар их зантай охин бэ” гэж бодоод л өнгөрсөн. Одоо ч цаг хугацаа өнгөрч миний хоёр сайхан хүүгийн маань ээж болсон. Надад эхнэрийн маань тоглосон “Сарны нулимс” киноны Цоомоогийн дүр их таалагддаг.

Бас “Зөрлөг” киноны Гэрлээгийн дүр байна. Даруухан зөөлөн дүр төрх манай ханьд их зохидог учраас үзэгчдийн сэтгэлд илүү ойр очдог болов уу гэж боддог.

Хамгийн сүүлд “Шуугиан таригч” уран сайхны кинонд гурван сартай жирэмсэн атлаа продюсерээр ажилласан. Үзэгчдийн хувьд киноны зураг авалт үнэхээр их гоё газар авсан гэж байсан. Энэ бол эхнэрийн маань гавьяа.

Ж.Сэнгэдорж бид хоёр 30-аад жил нөхөрлөж байна. Анх 1989 онд Тээврийн товчооны буудлын арын хоёрдугаар байранд манай хоёр гэр нүүж ирсэн. Тэрнээс хойш Ж.Сэнгэдорж бид хоёр 30-аад жил нөхөрлөж явна. Сэнгээ маань надаас дөрөв ах учраас би дагаад л гүйдэг байсан. Бид хоёр нийлээд таван давхраас ууттай ус шиднэ, зодоон хийнэ гээд их сахилгагүйтдэг байсан. Харин сүүлийн нэг жил бид хоёр тун бага уулзаж байгаа.

Ж.Сэнгэдорж бид хоёр аав нарынхаа дурсгалд зориулан 2006 онд “Элдэв зургийн эзэд” нэртэй тоглолт нэг удаа зохион байгуулъя гэж ярилцсан. Энэ тоглолтдоо зориулж “Нөхөрлөл зохиосон андууд” нэртэй дууг гаргахаар болсон юм.

Тэгээд л яруу найрагч Ц.Бавуудорж ахаар шүлэг бичүүлж, Т.Сэр-Од багш дээр очоод хэнээр дуулуулах вэ гэсэн бүгд л С.Жавхлангаар дуулуулна гэцгээсэн.

Жавхаа маань ч дуу бичүүлж, найруулах бүх зардлыг өөрөө гаргаж, дуугаа бэлэн болгоод өгсөн. Сайхан сэтгэлээс гарсан дуу болохоор ард түмэнд одоог хүртэл дуулагдаад л явж байна.

Аавууд маань “Хадам ээж, хүргэн”-ий дүрээрээ. Аавынхаа тоглосон дүрийг нь харахад их сайхан санагддаг. Би өөрөө аавын хүүхэд байсан болохоор аавын тухай дуу, шүлэг, кино үзэх их дуртай. Хамгийн сүүлд С.Болд-Эрдэнэ ахын тоглосон “Хоёр амь” киног үзээд их огшсон шүү.

Ер нь аавтай холбогдолтой бүхий л зүйлд их эмзэг хандаж, үргэлж л аньсага чийгтэй явдаг даа. Би түүхий нь сайн мэдэхгүй ч Хүүхэд, залуучуудын театрт хошин үзэгдлийн уралдаанд аав, Жааяа ах хоёр “Хадам ээж, хүргэн” хошин шогийн үзэгдлээр оролцож, түрүүлсэн юм билээ. Энэ л номероороо тэд маань ард түмний сэтгэлд хоногшсон байдаг.

Мөн “Бэрсүүт жүрж” уран сайхны кинонд Цэнд-Аюуш эгч аавын дуу оруулалтыг оруулж, аав тэр чигээрээ эмэгтэй хүн болж тоглосон байдаг. Аавын маань тэр дүр ч бас их сайхан.

Дахин уянгын уран сайхны кино хийнэ. Миний хувьд ирээдүйд хийхийг хүссэн, төлөвлөж буй төлөвлөгөө их байна. Монголд жилд 30 гаруй кино нээлтээ хийж байгаа. Бид ч гэсэн тун удахгүй цоо шинэ уран бүтээлийн ажилд орохоор бэлтгэл ажлаа эхэлж байна.

Мэдээж инээдмийн жанрын уран бүтээл миний аав, Жааяа ах, Хүүхэд, залуучуудын театртай салшгүй холбоотой. Тэнд хошин шогийн мэдрэмж маш өндөртэй уран бүтээлчдийн дунд өссөн учраас ч тэрүү инээдмийн төрөл надад их ойр санагддаг. Гэхдээ дан ганц хайрцагт өөрийгөө хайрцаглаад яахав гэдэг үүднээс уянгын драмын кинонд ажиллаж үзлээ. Дараагийн удаа дахин уянгын драмын кино хийхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *