ШУУРХАЙ: 22 жип машинтай яамд зөвхөн автомашины зардалд 1 тэрбум орчим төгрөг зарцуулсан байна.

Яам, агентлаг болон автомашин төвлөрүүлэн ашигладаг төрийн байгуулагын автомашины тоон мэдээллийг бид танд хүргэж байна.

Энэ удаад яамдын автомашины тоо, шатахуун, тослох материалын зардал, сэлбэг, жолоочийн цалин зардалд 2021 онд хичнээн төгрөг зарцуулсан бэ гэдгийг хөндөв.

Яамд нийт 64 машин ашигладаг. Үүнээс жип машин 22, дунд гарын жип тав, жижиг суудлын машин 31, микро автобус зургаа байна.

Яамдын жип машины тоог тус бүрээр нь задалбал:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам -2
  • Сангийн яам-1
  • ХЗДХЯ -2
  • БХБЯ-2
  • ЗТХЯ-4
  • ХААХҮЯ-2
  • БШУЯ-3
  • ЭМЯ-2
  • ХНХЯ-1
  • Эрчим хүчний яам -1
  • УУХҮЯ-2
  • Эдийн засгийн хөгжлийн яам-0
  • Соёлын яам-0

Өнгөрсөн жил яамдын автомашины шатахуун, тослох материалын зардалд 176 сая төгрөгийг, сэлбэг бусад зардалд 189 сая төгрөг, жолоочийн цалинд 380 сая төгрөг, татвар даатгалд 155 cая нийт 943,777,973 сая төгрөг буюу 1 тэрбум орчим төгрөгийг зөвхөн автомашины зардалд зарцуулжээ.

Тухайлбал,

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнгөрсөн жил шатахуунд 15 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 66 сая төгрөг,
  • Сангийн яам шатахуунд 11 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 30 сая төгрөг,
  • ХЗДХЯ шатахуунд 18 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 21 сая төгрөг,
  • БХБЯ шатахуунд 14 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 48 сая төгрөг,
  • ХААХҮЯ шатахуунд 25 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 28 сая төгрөг,
  • БШУЯ шатахуунд 36 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 62 сая төгрөг,
  • Соёлын яам шатахуунд 4 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 3.7 сая орчим төгрөг,
  • ЭМЯ шатахуунд 4.1 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 30 сая төгрөг,
  • ХНХЯ шатахуунд 4.3 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 30 сая төгрөг, 1,113,922,00
  • Эрчим хүчний яам шатахуунд 4.8 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 35 сая төгрөг,
  • УУХҮЯ шатахуунд 30 сая орчим төгрөг зарцуулж жолоочийн цалинд 54 сая төгрөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *