Б.Сарантуяа: Миний хүү зөөгч хийнэ үү өөр хар ажил хийнэ үү надаа ямарч хамаагүй.

Зууны манлай эстрадын дуучин Сарантуяа нь Монголын орчин үеийн поп урлагийн хөгжилд хамгийн чухал үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Тэрбээр 1970 оны 04 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн. Аав нь Монгол ээж нь Якут гэдгийг бид сайн мэднэ. Поп хатагтай маань эцэг эхээс гурвуулаа бөгөөд нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй.

Нэгэн ярилцланд Сайхан хоёр эрдэнэс шиг хүний дундаас төрсөн юм чинь яаж гялтайхгүй байхав дээ. Энэ хоёр сайхан ээж, аавынхаа буянд өдий зэрэгтэй сайхан амьдарч байна даа гэж хувьдаа залбирдаг, боддог. Манай ээж якутаас 1976 онд ирээд аавын дүү нарыг үр хүүхдийнхээ зэрэгцээгээр цуг өсгөлцөөд явсан.

Манай ээж сэтгэлийн тэнхээтэй, хүн чанар сайтай хүн болов уу. Бага байхад зөндөө олон ээж нар Якут руугаа буцаж байгаа тухай би сонсч л байсан. Манай ээжийн найз нар ч нутаг буцаж байсан даа. Ээж маань тэднээс торойгоод үлдсэн.

Тэгээд бодохоор их тэвчээртэй, Монголчууд гэж анх ярьдаг байсан бол манай Монгол гэж ярьдаг тэр чигээрээ Монгол хүн болсон доо хэмээжээ. Зөвлөлтийн 9 дүгээр сургуулийг төгссөн тэрбээр орос хэлийг тун сайн сурсан төдийгүй англи, герман хэлээр ч тун дажгүй ярьчихдаг.

“Мөнгөн харандаа” хамтлагт дуулдаг байхдаа урилгаар дунд сургуулиудад олонтаа очиж тоглодог байсан тул тэр үеэс л нэр хүндтэй болж алдаршиж эхэлсэн учир үеийнхээ хөвгүүдийн анхаарлын төвд байдаг байжээ. Поп хатагтайн үндсэн хобби нь дуу бөгөөд дуугаараа л ганцхан а м ь зууж байгаа хүн хэмээн ярилцлаганд дурджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *