Ж.Батзандан эх орондоо түр ирсэн байна. Түүний Монголд ирсэн шалтгаан олны дypгуйг хүргэв үү?

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Монголдоо түр ирсэн байна. Миеэгомбын Энхболдыг унагах “Шударга 5” гишүүний нэг байсан тэрбээр одоогоор Авсралид ажиллаж буй. АН-аас гарч ШИНЭ намын байгуулан 2020 оны УИХ-ын coнгуульд оролцсон ч өөрөө ч ялагдан, нам нь ганц суудал аваагүй.

Гэсэн ч Ж.Батзандан шагнал авч, Австрали улсад суух Элчин сайдын яамны зөвлөхөөр томилогдсон. Ёстой л үсгүй болтлоо ялагдсан шинэ намын даргад энэ албан тушаал бол шагнал. Харин Ж.Батзандан энэ олон залуусын мөрөөдөл болсон албаа цөллөгтэй жишиж, нүүр номдоо цөллөгийн газрын “тэмдэглэл” бичээд шүүмжлэлд өртсөн.

Монголын дипломат албыг “бэлгийн морь” болгож хувиргасныхаа доромжлолыг Ж.Батзандангаас анх авсан юм. Монгол Улсаас Австралид суугаа Элчин сайдаар Б.Чулуунхүү ажилладаг. Түүний томилгоот хугацаа удахгүй дуусна.

Суудлыг нь авахаар Ж.Батзандан нойр нь хүрэхгүй хүлээж суугаа гэх бор шувуу нисэх болсон. Тиймээс эх орондоо ирж энэ албаа баталгаажуулах, үгүй бол өөр албан тушаалын мөрөөсөл тээн ирсэн гэх.

Түүнчлэн Ж.Батзандангийн жолоочоор ажиллаж байсан Ганхөлөг гэх залууг УБТЗ-ын Худалдааны албаны даргаар томилсон гэх мэдээлэл гарсан.

Жолооч нь ийм том байхад хаврын жагсаал цуглаан, улс төрийн синдромын үеийг тааруулан ирсэн Ж.Батзандан яаж бужигнуулах бол гэсэн яриа байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *