Ц.Элбэгдорж: Зеленскийг урьж, чуулганд үг хэлүүлэх хэрэгтэй. Учир нь…

Орос, Украин хоёр улсын хоорондох зэвcэгт мөpгөлдөөн үргэлжилж байна. Тэгвэл Украин улсын Ерөнхийлөгч Владимер Зеленский дэлхийн хэд, хэдэн орны парламентын индер дээрээс үг хэлж, үзэл бодлоо илэрхийлжээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Зеленски Японы бас Өмнөд Солонгосын парламентад үг хэллээ. Азийн ардчилсан улс манай ээлж ирж байна.

Украины Ерөнхийлөгчийг урьж УИХ-ын чуулганд үг хэлүүлэх санал гаргаж байна. Ардчилсан, нэр хүндтэй бараг бүх парламентад тэр үг хэлсэн.

Аль ч талаас нь бодсон Монголын эрх ашигт нийцнэ. Эрх чөлөөт, нээлттэй гэж Монголын нэр дэлхийд гарна. ParliamentMN урилгаа бичээрэй. Дэмжлэг хэрэгтэй бол бэлэн” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *