Coгтуу жолоочийн хэлсэн үг олон нийтийг цoчиpдуулав.

Өчигдөр буюу 2022 оны 4 сарын 11-ний өдрийн 12:50 цагт Сүхбаатар дүүрэг 6-р хорооны нутаг дэвсгэр “Сүхбаатарын талбайн” төв хэсэг рүү улаан өнгийн Toyota Aqua маркийн автомашин нэвтрэн орсон.

Уг үйлдлийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож шалгахад жолооч П нь coгтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож дээрх үйлдлийг хийсэн нь тогтоогджээ.

Coгтолтын зэргийг шалгахад 1.77 хувийн coгтолттой байсан бөгөөд тээврийн хэрэгслийг түр саатуулж, холбогдогчийг эрүүлжүүлсэн байна.

Тус зөрчлийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд холбогдогч жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 з/-д заасан …, тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), …., хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, …,

гэсэн жолоочид хориглосон заалтыг зөрчсөн байх тул та бүгд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, бусад хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдалд нөлөөлөх сөрөг үйлдэл хийхгүй байхыг анхаарууллаа.

Тэрбээр нийгэмд стресстсэн учир бухимдлаа ийнхүү илэрхийлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *