Д.Тунгалаг: НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг нэмэгдүүлэх боломжтой.

Д.Тунгалаг: “Улс эх орны хөгжил тогтвортой байхын тулгуур зарчмын нэг нь ёс зүй байдаг.

Иргэн бүхэн татвар төлөх үүрэгтэй. Татвар төлөгчдөдөө татварын ёс зүй сэдвээр анх удаагаа хэлэлцүүлэг зохион байгууллаа. Ёс зүй, ёс суртахуун төвшинг хэмжих аргууд байдаг.

Хамгийн түрүүнд төрдөө итгэх итгэл нь ямар юм, а в и л г а л хээл xaхуулийн төвшин, татварын тухай ойлголт мэдлэг гэсэн гурван үзүүлэлтээр судалгаа хийсэн. Үүнийгээ олон улсын байгууллагаас гаргасан дундаж тоонуудтай харьцуулаад цаашид татварын ёс суртахууныг бий болгохын тулд ёс зүйтэй байх нь бизнес эрхлэгчдэдээ төрийн байгууллагууд ямар санал санаачилгыг зөвлөмжийг хүргүүлэх юм.

Аливаа орны эдийн засгийн суурь бааз эл тод үнэн байх гэдэг. Далд эдийн засаггүй байх гэдэг нь төрийн ёс зүйгээр хэмжигдэж байгаа. Бизнес эрхлэхээр ажил олгогч болчихдог. Нөгөө талаасаа татвар төлөгч гээд ийм гурван талт чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Аж ахуй нэгжийн орлогын албан татвар анх удаа 2020 оны нэг сарын 1-ээс хэрэгжиж байгаа хууль нь татвар төлөгчдөө нэг ижилхэн хувь хэмжээгээр биш дөнгөж эхэлж байгаа гарааны бизнес, дунд бизнес, том бизнес ялгаатай байгаа.

Энэ бүгд татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэхэд маш том хөшүүрэг болж байна. НӨАТ-ын буцаалт өгнө гэдэг нь системийг хэрэгжүүлэх юм. 2016 оны нэг сарын нэгнээс хэрэгжсэн НӨАТ-ын тухай хууль системийг хөгжүүлэхэд хүн бүхэн хариуцлагатай болох эхний алхам нь хоёр хувийн буцаалт юм.

Төр бол хоёр хувийг нь өгөөд сугалааны зарчмаар татварынхаа харилцааг зохицуулаад байгаа юм. Тодорхой хэмжээгээр хоёр хувийг нэмэх боломж байгаа гэж харж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *