Дээгий: Сөх маань юу ч хийдэггүй байсан болохоор санаачлаад орцныхоо давхараа янзалчихлаа.

301 мянган гишүүнтэй “Сайхан бүсгүй” группийн админ Дээгийг мэдэхгүй эмэгтэй хүн Монголд ховор бизээ.

Тэрбээр группийн бэлэгтэй постоороо олон мянган эмэгтэйг баярлуулж олон олон сайн дурын буяны үйл ажиллагааг хувиасаа амжилттай зохион байгуулсан.

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг Дээгий маань өөрийн цахим хуудаснаа “Ганц эерэг Пост оруулчих уу яах уу. 2 жилийн өмнө л орцны 1 давхараа янзалж байсан юм манай гэр бүл.

Сөх маань юу ч хийдэггүй байсан болохоор өөрсдөө хийе гээд л хийгээд, бусад орцны оршин суугчид бас дагаад хийж үлгэрлэж байсан. Харин одоо давхараа янзлая гэж санаачлаад, өнөөдөр л нэг юм дууслаа.

Манайхаас гадна давхарт маань 4 айл байдаг. Нэг айлаас 250к хурааж аваад давхараа нэг иймэрхүү янзалчихлаа манай гэр бүл. Таазандаа хөөсөн хүрээ хийж, паркетаар ханаа гоёж, эмульс өнгөө сольж, цахилгааны шийтийг толь болгож, хаяг руу туссан ханын гэрлүүд авч, тоот номеруудыг гоёлын никель болгоод, паpкет гадуур никель хүрээ хийж, ер нь олон л юм хийлээ дээ.

Ажлын хөлс, за тэгээд нааш цааш явсан цаг зав, шатахуун энэ тэр зүгээр л бидний сэтгэлийн бэлэг байлаа хөршүүддээ. Нэмээд өөрсдийн мөнгөөрөө 4 хөршүүддээ ижилхэн үүдний дэвсгэр авч өглөө.

Бас гэртээ байсан 2 ваартай цэцгээ давхартаа хандивлачихлаа. Бага байхад нээрээ хагас сайнд гадаа, орц энэ тэрээ цэвэрлэдэг санаанд орсон өдөр байлаа. Тасралтгүй 12 цаг босоо байсан 2 хүндийн жингийн хүмүүсийн нуруу яг тaсрах шахсан шүү.

Өнөөдөр нэг хөршийн маань аав бас их тус боллоо. Маш их баярлалаа. За тэгээд Монголчуудаа эвтэй байхдаа хүчтэй шүү. Бас энэ бүхнийг дандаа санаачилдаг, гүйцэтгэдэг супер хань Ганбаатар Банзаа чамдаа баярлалаа.

Би л болж байвал болоо гэсэн бодлоо хаячихвал Манай Монголчууд яг гоё болох гээд байгаа тэ” гэжээ.

Олон сайхан зүйлсийг санаачлан хэрэгжүүлж байдаг мундаг сайхан бүсгүйдээ нийт уншигчдынхаа өмнөөс аз жаргал хүсэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *