Өөжгий замын цагдаа нарт хатуухан үг дайв. Тэрбээр Эрдэнэт хотоос Улаанбаатар хот хүртэл…

Никитон хамтлагийн гитарчин Өөжгий Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ирсэн тэмдэглэлээ хуваалцжээ.

Никитон хамтлагаараа Хөвсгөлд тоглоод буцахдаа Эрдэнэтээс УБ руугаа шөнө явж таарав. Зам ч яахав ихэнх нь засмал Баруун хараа, Баянчандмань хавьд нөгөө алдарт Дарханы замын ажил нь эхэлж байгаа бололтой замыг нь хуулаад хаячиж.

Баруун харааг бүр тойруулаад бөөн чулуу болсон шороон замаар явав. Шинэ тавьсан сайхан толь шиг зам ч их байна. Хамгийн хүнд асуудал нь өмнөөс ирж байгаа машинуудын гэрэлтүүлгийн асуудал байлаа.

1. Буруу рультэй машинуудын гэрлийн өнцөг нь буруу.

Хичнээн ойр дээрээ яваад ч гэрлийн тусгалын булан нь зүүн эгнээний дүрмэнд зориулагдсан байдаг тул эсрэг эгнээнийхээ машинуудыг байнга гялбуулаастай. Уг нь энийг их хялбархан шийдчиж болмоор.

Европт Францаас Англи руу орж байгаа машины гэрлийн булан дээр жижигхээн наалт нааж тусгалын хэтэрдэг өнцгийг дараад оруулж байхыг харсан.

Уг нь их амархан юм билээ. Манай ТЦГ-нхан нэг юм бодно байгаа.

2. Холын гэрэлтэй маанагууд. Европ, Америкт машин унаж үзсэнүүд нь мэдэх байх. Эсрэг талаас хаа хол машин гарч ирэнгүүт шууд гэрлээ шилжүүлдэг. Манайхан бол үгүй. Бараг 40-50 метрт ойртож байж ойр дээрээ тавина.

Тэгээд зөрж амжаагүй байхад шууд хол дээрээ. Машины араас дагахдаа дандаа холын гэрэлтэйгээ явна. Хажуугаар нь машин гүйцэж түрүүлэхэд холоо унтраана гэж гонж. Бүтэн 5 цагийн туршид 2-хон жолооч хажуугаар нь гүйцэж түрүүлэхэд ойр дээрээ тавьсан.

Тэр нь Европ дугаартай хоёр том ачааны машин. Араас холын гэрэлтэй машин явахад толин дээр гялбаад ямар хэцүү байдаг билээ. Манайхан бол битүү хар теньтэй тул тэрийг тоодоггүй бололтой.

3. Сольжир гэрэлтэй coлиотнууд. Урдаас холын гэрэлтэй машин орж ирээд гэрлээ солиход ямар ч ялгаагүй гялбуулна.

Би бол таамаглахдаа хол ойрын гэрлээ албаар зөрүүлээд холбоцийм уу гэж бодсон. Тэгээд хүн гэрлээ шилжүүлээд дохиход урдаас шилжүүлж байгаа харахад баруун талын гэрэл нь ойр дээрээ явж байснаа шууд хол болж хувирна.

4. Манангийн гэрэлд дурлагсад.

Ихэнхи автомашины гупер дээр fog light бупу манангийн гэрэл байдаг. Тэр нь ямар зориулалттай вэ гэхээр Европ, Японд маш их манан буудаг тийм үед ашигладаг зориулалттай эдлдээ. Харин манайхан тэгж боддогүй бололтой. Сартай цэлмэг шөнө ч манангийн гэрэлтэйгээ тууна.

Зүгээр ч туухгүй манангийн гэрлийнхээ оронд асар хүчтэй ксенон, лед ламп тавиад давхилдана. Нөгөөх нь их гэрлээсээ хүчтэй тусаж юм харахгүй болтол нь тусгана.

5. Супер оффроудчид. Зөвхөн оффроуд зам, уул уурхайд ашиглаж ёстой урт лед баар тавьсан нилээн хэдэн машин бас зөрсөн.

Юм харахгүй л үлдсэндээ. Дүгнэлт. Дахиж хөдөө явахдаа шөнө явахгүй байхыг хичээнээ. Замын цaгдaaгийнхан маань хэрвээ энийг олж үзвэл ямар нэгэн аян явуулж стандартаа мөрдүүлэх болтугай гэж бас залбирая. Халоген гэрэл 55-60 ватт, ксенон болон лед гэрлүүд 35 ватт бол дэлхийн стандарт шүү гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *