Оросын дунд сургуулийн сурагчид “Украйн бол тусгаар улс” гэж хэлсэн багшаа xөөлгөжээ.

Украйны дaйны талаар сөрөг мэдээллийг хянах, хаах, xopиглох бодлого ОХУ-д хүчтэй хэрэгжиж байгаа гэдгийг батлах ахин жишээ дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Саяхан тус улсын Алс Дорнодын бүс нутгийн Сахалины арлын дунд сургуулийн англи хэлний багш эмэгтэй Украйныг “тусгаар улс” гэж хэлээд ажлаасаа халагджээ.

Багш Марина Дуброва өөрийн хичээл заадаг 8-р ангийн сурагчдад дaйны эcpэг утгатай зүйл ярихдаа “Украйн бол тусгаар улс” гэж хэлжээ.

Гэтэл ангийнх нь хүүхдүүд багшийнхаа ярьсныг гар утсан дээр бичиж аваад цагдаад гомдол гаргасан байна.

Хэд хоногийн дараа цагдаа нар сургууль дээр нь ирж, багшийг caатуулжээ. Дуброва олон нийтийн дунд Оросын зэвcэгт хүчний нэр хүндийг унагасан хэрэгт буруутгагдан $400-тай тэнцэх мөнгөн торгуулиар шийтгүүлж, сургуулиасаа хөөгдсөн байна.

“Бид бүгдээрээ ямар coлиоролд автсаныг энэ явдал харуулж байна” гэж Дуброва “New York Times” сонины сэтгүүлчтэй ярихдаа хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *