Г.Занданшатар: Маргаашаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага “570, 200” автомашин унахгүй.

УИХ-ын даргын 2022.04.08-ний өдрийн 48 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдсан билээ.

Хурлаар үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, төрийн хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэлье. УИХ-ын зардлыг өмнөх төсвийн тодотголоор 5.6 тэрбумаар танасан. Гишүүний зардал 11 хувиар, Байнгын хорооны зардал 16 хувиар хасагдсан. Дахин 10-аас багагүй хувиар танахаас өөр аргагүй.

Маргаашаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага хотод “570, 200″ автомашин буюу хотод том оврын авто тээврийн хэрэгсэл унахгүй. Төрийн хэмнэлтийг манлайлан ажилла” гэж хэлэв.

Г.Занданшатар: Маргаашаас УИХ-ын харьяа байгууллагуудын удирдлага “570, 200” автомашин унахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *