Хэмнэлийн горимд шилжиж 1.3 тэрбум төгрөгийн тавилгын тендерийг зогсоолоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар анх төсвийн хэмнэлтийн талаар хөндсөн. “Ирэх зургаан сар амаргүй байна. Тиймээс дор бүрнээ хэмнэлтийн горимд шилжих чухал” гэсэн юм. Энэ хүрээнд нэг тэрбум төгрөгийн үр ашиггүй тендерийг зогсоожээ.

Тухайлбал Төрийн худалдан авах үйл ажиллагааны “Tender.gov.mn” платформд зарлагдсан төрийн болон төрийн өмчит байгууллагууд тавилга худалдан авах нийт 1.32 тэрбум төгрөгийн дүн бүхий тендерийг цуцалжээ.

Үүнд,

  • Улсын дээд шүүх – 400 сая төгрөг,
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ – 77 сая төгрөг,
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ – 137.7 сая төгрөг,
  • Тавантолгой дулааны цахилгаан станц – 65.8 сая төгрөг,
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ – 61.9 сая төгрөг,
  • Диспетчерийн үндэсний төв – 114.8 сая төгрөг,
  • Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар – 200.5 сая төгрөг,
  • Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газар – 45 сая төгрөг,
  • Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба – 200 сая төгрөг,
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын засаг даргын тамгын газар – 20.1 сая төгрөгөөр тус тус оффиссын тавилга худалдан авахаар тендер зарлаад байсныг хүчингүй болгож, цуцалсан байна.

Хэмнэлийн горимд шилжиж 1.3 тэрбум төгрөгийн тавилгын тендерийг зогсоолоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *