Т.Доржханд: Ямар хөөрхөн юм бэ? Энэ хөөрхөн охиныг хараад хайр хүрчихлээ.

Үнийн хөөрөгдөл болон aвлигa албан тушаалын хэрэгт нэр холбогдож, хууль бус үйлдэл гаргаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг уриалсан залуусын жагсаал үргэлжилж байна.

Уг асуудалтай холбогдуулан жагсаалын хоёр дахь өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордноос гарч ирэн хэд хэдэн мэдэгдэл хийсэн байдаг.

Тэрбээр “Засгийн газар ид шидтэн биш. Нэг дохиур дохиол өнөөгийн үүсээд байгаа асуудлыг шийдэх боломжгүй. Гэхдээ бид аль чадлаараа хичээж ажиллана. Ажилласаар ч байгаа. Тиймээс юун түрүүнд уучлаарай гэж хэлмээр байна” гэсэн юм.

Гэвч залууст энэ мэдэгдэл тийм ч хангалттай байсангүй. Тиймдээ ч “Ажлаа хий” шаардаж, шийдэл алга гэдгийг илэрхийлсэн юм. Тэгвэл уг асуудлаас гадна жагсаалд оролцож өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн зарим залуусын хэлсэн үг, үйлдэл олон нийтийн дунд трэнд болж байна.

Энэ трэндийг ч УИХ-ын гишүүн Т.Доржхандад ихэд таалагдсан байна. Тэрбээр “Залуусын жагсаал, энэ хөөрхөн охины яриаг сонсоод хайр хүрэв. Өнөөдөр 2:00 цагт дөрвөн хүүхдийн аав, иргэний хувиар өөрийн пэйжээр лайв хийнэ. Эрхэм найзууд, залуус маань цаг заваа гаргаад сонсоорой, баярлалаа” гэв.

Т.Дорханд гишүүний хайрыг хүргэсэн уг хөөрхөн охин ийн ярьссан яриаг хүргэе.

СЭТГҮҮЛЧ: Яагаад ийм орой жагсаж байгаа юм бэ?

ОХИН: Найз залуу маань жагсаж байгаа болохоор хамт жагсаж байна.

СЭТГҮҮЛЧ: Найз залуугаа дагаж байгаа юм уу?

ОХИН: Манай найз залуу намайг ирээдүйд сайхан амьруулна гээд удахгүй ээж, ааваас минь гуйх гэж байгаа. Бид хоёр ирээдүйд сайхан амьдрахын тулд үүнийг хийх ёстой гэж тэр хэлсэн.

СЭТГҮҮЛЧ: Аан, тэгвэл чи маш сайхан дэмжигч юм байна тэ?

ОХИН: Жагссан залуусыг цагдаа бариад байна гэсэн. Хэрвээ цагдаа ирвэл би уйлж унжаад ч хамаагүй бариулахгүй гэж түүнийг ХАМГААЛЖ байгаа юм аа. ГЭСЭН ЯРИА ӨРНӨСӨН БАЙНА.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *