Л.Оюун-Эрдэнэ: Залуучууд та бүхнээсээ чин сэтгэлээсээ “УУЧЛАЛ” гуйж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гарч ирлээ. Тэрбээр “Өчигдрийн жагсаалд оролцож байсан иргэдийн зарим нь аpxи coгтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хуульд заасан хүрээнд саатуулсан иргэдээс мэдүүлэг авч, сулласан. Одоо шалгагдаж байгаа нэг ч хүн байхгүй” гэлээ.

Цагдаад чиpүүлж, өшиглүүлcэн бичлэг нь цацагдсан иргэний биеийн байдлыг ямар байгааг мэдэхийг залуус шаардлаа. Мөн тэдгээр алба хаагч нарт ямар арга хэмжээ авахыг тодрууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Цагдаагийн нэр бүхий алба хаагчийн үйлдэлтэй холбогдуулан албаны шалгалт явуулж байна. Удахгүй үр дүнг нь олон нийтэд танилцуулна” хэмээгээд уучлал гуйлаа.

“Өнөөдөр Монгол Улсад төдийгүй дэлхий даяар үнэ өссөн нь үнэн. Үнийн өсөлттэй холбоотойгоор хуулийг батална гэдэгт итгэж байна. Үнийн өсөлтийг би ч биш, бурхан байсан ч зохицуулж чадахгүй. Засгийн газар гурил, будаа, шатахууны үнийг тогтвортой байлгах гэж бүгдийг хийж байгаа. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн Ерөнхий сайд хэллээ.

13.15 цагийн байдлаар залуус өчигдөр жагсаж байгаад саатуулагдсан залуусыг суллахыг шаардлаа. Мөн энэ олон залуусыг жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байгааг нь сонсож, өчигдөр гарч ирж хариулт өгөх боломжтой байсан ч үл тоосондоо уучлал гуй хэмээн хүслээ.

Ерөнхий сайдыг ярих үед жагсагч залуус орилохоо зогсоохгүй хашхирсаар байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *