О.Мөнхжин: Та нарын наад унаж байгаа “Prius” гэдэг машин чинь яг үнэндээ явдаг авс шүү.

О.Мөнхжин: За энэ толиндоо харахгүй шууд дардаг хэдэн мудакуудад хэдэн зүйлийг зааж зөвлье. Хажуу тийшээ харчихад юу болохгүй байна. Нэг секунд ч хүрэхгүй л ажил байгаа биз дээ.

Мөн дээрээс нь бөөрөнд чинь наалдаад явж байгаа машин харагддаггүй учраас заавал мөрөө давуулж хардаг. Энэ юу нь тийм хэцүү байна. Энэ тийм хэцүү ажил байна уу. Ёстой нээрээ.

Бүгдийг нь дахиад жолооний курсд шинээр хамруулаад, дахиад шалгалт аваад, чадахгүй хүмүүсийг насаар нь машин барих эрхийг нь цуцалмаар гарууд байх юм. Тэгээд бас нэг зүйл. Та нарын наад унаж байгаа “Pruis” гэдэг машин чинь яг үнэндээ явдаг aвc шүү.

Би яагаад явдаг aвc гэж хэлж байгаа юм гэхээр ихэнх нь Японд осолд ороод totaled буюу дахиж зам тээврийн хөдөлгөөнд орох боломжгүй гэдэг акт тавигдчихсан машинууд манайх руу сэлбэг гэж орж ирээд гадна талын косметик янзалгааг нь засаад зарагддаг.

Аваарын дэр ч байхгүй, airbag ч байхгүй машинууд байгаа шүү.Гэтэл та нар энэ машинаа уначихаад ямар аймар хурдтай явж байна. Ямар аймар анхаарал болгоомжгүй явж байна. Солиотой галзуу юм шиг давхиж байна.

Хүүхэд хөгшид дайрч алчих гээд зогсоол дээр хүртэл хурдтай давхиж байна. Тэгэж их амь наснаасаа уйдаад байгаа юм бол мөрөөрөө өөрийнхөө амийг евгүйтэг. Битгий бусдад лай болоод бай. Урдуураа юу ч оруулахгүй гэсэн балиар зангаа татаж хаямаар байна. ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *