Б.Баатархүү: Жагсаалын үеэр цагдаагийн 7 алба хаагчийн хөл, гар xyгарч, толгой нь xaгарсан.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өчигдөр болсон жагсаалын талаар тайлбар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Цагдаагийн 7 алба хаагчийн хөл, гар xyгарч, толгой нь xaгарсан учраас эмнэлгийн тусламж аваад байна. Жагсагчид шаардлагыг эcэргүүцсэн тул цагдаагийн алба хаагчид хуулийн дагуу арга хэмжээ авсан.

Залуусыг уриалж, буруу зүйлс рүү чиглүүлээд байгаа иргэдийг тусгаарлах, түр саатуулах арга хэмжээ авсан. Улаанбаатар хотын төв замыг хааж жагсагчид явсан.

Цагдаагийн алба хаагчид шаардлага тавьж явган хүний замаар алхахыг зөвлөхөд цагдаагийн машин руу чулуу шидсэн.

Нэг ч нохой тавиагүй, ус шүршээгүй” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *