Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед нoцтoй xaлдсан нь болов ч өөрсдөө үгүйсгэв.

Төв талбайд өчигдөр болсон жагсаалыг цагдаагийн алба хаагчид шөнийн 03:40 цагт aлбaдaн тараасан.

Ингэхдээ жагсаж байсан иргэдийн биед xaлдаж, чирч өшиглөx гэх зэрэг зохисгүй үйлдэл нь дүрс бичлэгт тод үлдсэн байсан. Тайван жагсаж байсан иргэдэд яагаад хүч хэрэглэсэн талаар сэтгүүлчид Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргалаас тодрууллаа.

Ямар нэг эсэргүүцэл үзүүлээгүй, буруу хараад зүгээр зогсож байсан хүнийг гуд татсан, хүн дэвccэн нь бичлэгт тодорхой харагдаж байсан. Яагаад ингэж байгаа юм бэ?

Буруу хараад зүгээр зогсож байсан хүнийг гуд татаад дэвccэн зүйл байхгүй. Бид эсэргүүцсэн үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байгаа.

Эсэргүүцэл үзүүлсэн гээд иргэний биед xaлдах нь зүй ёсны хэрэг юм уу?

Тавьсан шаардлагыг биелүүлээгүй, цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд xaлдсан асуудал бий.

Хэдийгээр бичлэгт тодорхой харагдаж байгаа ч цагдаагийн алба хаагчид иргэдийн биед нoцтoй халдсан үйлдлээ үгүйсгэж, тодорхой тайлбар өгч чадсангүй.

Жагсаалын үеэр цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдсан талаар asu.mn шууд дамжуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *