Бензиний үнэ огцом нэмэгдэж магадгүй тул иргэд та бүхэн…

Монгол улсын Ерөнхий сайд олон нийтийн өмнө ил гарч ирэлгүй удаан байсны эцэст мэдээлэл хийв.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс аль болох асуудлыг эвээр шийдвэрлэх ёстой гэсэн байр суурины үүднээс олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай Гадаад харилцааны яам нэг цонхоор ажиллаж ирсэн. Олон улсын түвшинд шатахууны үнэ дунджаар 64-74 хувиар өсөх прогноз гарч байна.

Энэ нөхцөл байдалд бүх улс цаашлаад Монгол Улс ч багтах төлөв байдал анзаарагдаж байгаа. Дэлхийн хүн амын 41-50 хувийг эзэлдэг улаанбуудайн үнэ 45-50 хувь өссөн. Дэлхийд хүнсний хомсдол үүсч болзошгүй байна.

Засгийн газраас энэ бүхийг дүгнэж үзээд цаг алдалгүй арга хэмжээ авахаар шийдлээ. Тиймээс ОУ-ын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн xoмсдол, cөpөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.

Энэ хууль батлагдсанаар мах, гурил, газрын тос зэрэг бүтээгдэхүүний үнэнд Засгийн газар оролцох, зохицуулалт хийх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдснээс шалтгаалж шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх хандлагатай байна. Тйимээс цаашид энэ асуудалд зохицуулалт хийх шаардлага үүсээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *