Өнгөрсөн онд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоор сая гаруй иргэн 100,000 хүртэлх төгрөг авчээ.

Манай улсад 1998 оноос анх НӨАТ татварыг 15 хувьтайгаар хэрэгжүүлж эхэлсэн. НӨАТ-ын хэрэгжилтийг сайжруулах, иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх үүднээс 2016 оноос урамшууллын системийг нэвтрүүлсэн нь сугалаа болон 2 хувийн буцаан олголт билээ.

Татварын Ерөнхий Газраас мэдээлснээр борлуулалтын орлого нь 50 сая төгрөг хүрсэн бол НӨАТ төлөгч болдог. Өнөөдрийн байдлаар НӨАТ төлөгчөөр 49.4 мянган татвар төлөгч бүртгэлтэй байгаа юм. Эдгээр татвар төлөгч хоёр хувийн буцаан олголттой баримтыг олгодог.

Урамшууллын систем хэрэгжиж эхэлснээс хойш хамрагдах иргэдийн тоо, буцаан олголтын дүн тогтмол өсөж 2021 онд 1.1 сая иргэнд 206 тэрбум төгрөгийн буцаан олголтыг өгчээ.

Борлуулалтын орлого нь 50 сая хүрээгүй 160 гаруй мянган татвар төлөгч зөвхөн сугалааны дугаар бүхий баримтыг олгодог. Сугалааны урамшуулалд жилд дунджаар 300 гаруй мянган иргэн хамрагдаж байна.

Өнгөрсөн онд 363,6 мянган иргэн 16.3 тэрбум төгрөгийн урамшууллыг авсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *