Н.Учрал эpлэгийн элчтэй нүүр тулсан эмнэлэг дээрээ иржээ. Тэрбээр хэлэхдээ.

Энэ эмнэлгийн орон дээр эрлэгийн элчтэй нүүр тулж, өөд болох амьдралын зааг дээр тэмцэлдэж байсан өдрүүд өчигдөрхөн мэт санагдаж байна. Ингээд хөл дээрээ зогсчихсон, эмч сувилагч нарынхаа амрах өрөөг тохижуулаад хүлээлгэн өгч буй энэ торгон агшныг илэрхийлэх үг дутах шиг.

Эмнэлэг хүний амьдралд төрөх цагт өлгий, ө в д ө ж, орчлонгоос одох цагт мөн л өлгий нь болдог орчин. Хүн эмнэлгийн орон дээр удаан хэвтэх мөчдөө юу эсийг бодох билээ. Алтан гарт эмч нартаа бүх хүмүүсийг чин сэтгэлээсээ өлгийдөж, өөрийн хүүхдээ асарч буй мэт нандигнадаг сэтгэлд нь талархаад баршгүй.

НАМЗХ-ны 25 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд манай холбооны залуус дуу хоолой, сэтгэлээ нийлүүлэн “Гэрэлтэх эхлэл” төслийн хүрээнд 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын эмнэлгийн эмч, сувилагчдын 400 амралтын өрөөг тохижуулж байгаа юм.

Өнөөдөр Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн Яаралтай тусламжийн эмч, сувилагчдын амралтын өрөөг хүлээлгэн өглөө. Тус холбооны Ерөнхийлөгч гэхээсээ энэ л эмнэлэгт хоёр сарын турш хэвтэн эмчлүүлж хамгийн ойроос зовлон, жаргалыг нь мэдэрсэн иргэн хүний хувиар би ирлээ.

Саяхан тохиосон “Олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан бяцхан гарын бэлгийг мөн тасгийн эмч нартаа гардууллаа. Өгье гэвэл ганцаасаа гэдэг.

Шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа УИХ-ын гишүүний хувьд Ажлын хэсэг байгуулан эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах орчин нөхцөл, цалин хангамж, бусад бэрхшээлтэй асуудлыг шийдэхээр ажиллаж буйгаа энэ дашрамд та бүхэнд дуулгамаар байна.

Эрүүл энхийн манаанд зогсож байгаа хүн бүхэнд хүртээмжтэй, цаг үе, нөхцөл байдалд нь нийцсэн өөрчлөлт шинэчлэлтийн бодлогыг хэрэгжүүлэх тэр цаг ойрхон байгаад би, бид эргэлзэхгүй, ухрахгүй дуу хоолой нь болсоор байх болно. Нийгмийг гэрэлтүүлэхээр нэгдсэн НАМЗХ-ны залуустаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *