Д.Сумъяабазарын xууль бус үйлдлийн талаар прокурорт шаардлага хүргүүлэв.

Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, Хуульчдын холбооноос нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хууль бус үйлдлийн талаар Монгол Улсын Ерөнхий прокурорт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийв.

Тэд “Улаанбаатар хотын даргаар ажиллаж байгаа Д.Сумъяабазар 2016-2020 оны хугацаанд Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан. Тухайн үед Үндэсний хөрөнгө оруулалтын банк буюу Д.Сумъяабазар 17.8, түүний эхнэр Ч.Мичидмаа 5.6, дүү Д.Дагвадорж 51.7, Японы хөрөнгө оруулагч 5.6, хамаарал бүхий иргэн Үндэсний хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Баярсайхан 17.7 хувийн хувьцаа эзэмшдэг.

Өөрөөр хэлбэл, дээрх хүмүүсийн хувийн банк. Уг банкаар дамжуулан Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр буюу төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын 44 тэрбум төгрөг, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 27 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөг гэх зэрэг нийт 114 тэрбум төгрөгийг хувийн банкиндаа байршуулсан.

Улмаар Д.Сумъяабазар 8 тэрбум төгрөг, Д.Дагвадорж 14 тэрбум төгрөг, хамаарал бүхий этгээд болох Б.Баярсайхан нь 12 тэрбум зэрэг нийт 30 гаруй тэрбум төгрөгийг хувьдаа зээл хэлбэрээр авсан байна. Банкинд байрших мөнгийг хувьцаа эзэмшигчид нь хувьдаа зээл хэлбэрээр авсан.

Эргэн төлөөгүй. Үүнийг шалгаж өгөөч хэмээн 2021 оны 8-р сарын 7-ны өдөр АТГ өргөдөл гаргаж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд АТГ-аас Эрүүгийн цагдаагийн газар луу шилжүүлсэн. Хуулийн байгууллагууд өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байна” гэж мэдээллэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *