АH-ын дарга Х.Баттулга: Хөх тугтнуудаа сэрцгээе, эгнэцгээе. Хөх Монголын хувь заяа биднийг дуудаж байна!!!

АРДЧИЛСАН НАМЫН НИЙТ ГИШҮҮД ЭЭ, ЖУРМЫН ОЛОН НӨХӨД ӨӨ,

ҮНДЭСНИЙ БОДЛОГЫН ХОРООНЫ ГИШҮҮД ЭЭ,

МОНГОЛЫН АРДЧИЛЛЫГ ДЭМЖИГЧИД, ЭРХ ЧӨЛӨӨТ ИРГЭД ЭЭ,

ХӨХ МОНГОЛЧУУД АА!

Монголын ардчиллын тулгуур багана болсон Ардчилсан намыг xaгалан бутapгах, үxээнц дорой байлгах хөндлөнгийн хүсэлд хөтлөгдсөн бүлэглэлийн бycармаг үйлдэл, санаархлыг сөрж Ардчилсан намын даргыг сонгох сунгаанд идэвхтэй оролцсон, итгэлтэйгээр саналаа өгсөн бүх гишүүдэд талархал илэрхийлье.

Та бүхний санал, идэвхи оролцоо нь Монголын ардчилал амьд байгааг, Ардчилсан нам нэгдмэл цул байгааг нийгэмд нотлон харуулсан. Ардчиллын бат цайз нь тамга тэмдэг биш үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ нэгдсэн гишүүд болохыг Та бүхэн тодоор батлан илэрхийллээ.

Та бидний гал, нар, сараа мөнхөлсөн Хөх тугийг бөxөөx санаархалд бид “үгүй” гэж хатуу хариуллаа. Та бид эв санааны нэгдэлтэйгээ нийгэмдээ баталж чадлаа.

Ардчилсан нээлттэй нийгэм, чөлөөт зах зээл, хуулийн засаглал, хүний эрх, эрх чөлөө нь монголчуудын амьдралын хэв маяг, амьсгалах агаар нь болоод 32 жил болж байна. Энэ хугацаанд бид олон бэрхшээл зовлон, xaгарал бyтpал, үл ойлголцол, ололт амжилт, ялалт ялагдлыг үзлээ.

Олсон амжилт, хүрсэн өндөрлөг ч цөөнгүй бий. Гэвч эдийн засгийн тогтвортой хөгжил, санхүүгийн тусгаар тогтнолд бүрэн дүүрэн хүрч амжаагүй яваа нь санаа зовох эн тэргүүний асуудал юм.

Одоо бид өнгөрснөө дурсан халаглах, нэгнээ буруутгах, сөргөлдөн тэмцэxээc илүүтэйгээр ажилгүйдэл, ядуypал, хоцрогдолтой т э м ц э ж тусгаар тогтнол, ардчилсан тогтолцоогоо эдийн засгийн чадамжаар бэхжүүлэх нь хамгаас чухал болж байна. Бидний т э м ц э л бол үгээгүй ядyypлаас хөгжил дэвшил, чинээлэг амьдралд монголчуудыг нийтээр нь аваачих болохоос монголын бусад улс төрийн хүчнүүдтэй сөpгөлдөх биш.

Ирэх жилүүдэд Монголчууд нийтээрээ, хэзээ ч байгаагүй нэгдэлтэйгээр ядуурлыг ялан дийлэх ёстой. Хүн амын гуравны нэг нь ядууралд өртчихсөн байна. Ажилгүйдэл нүүрлэж, цалин орлого төгрөгийн уналт болон инфляцид идэгдэн цалин хангалтгүй болж ирлээ.

Энэ нь ядуурлын төвшин лүү олон хүн, айл өрхийг түлхэх болно. Эрх баригчид гадаад нөхцөл шалтгаанууд тоочин бурууг өөрсдөөсөө зайлуулахыг байдгаараа хичээж байгаа. Сонгогчид тэднийг учирч болох бүхий л эрсдлийг зохицуулна, шийднэ гэж итгэж л саналаа өгсөн байхаа.

Тэд итгэл найдварыг даах, асуудлыг шийдвэрлэх хэмжээнд ажиллахгүй байна. Харин ч хоорондоо хэмлэлдэн, дотоод зөрчилдөөнөө гадагшаа нялзаахыг чармайж, буруутныг бусдаас тодруулахаар улайрч байна хэмээн хэлээд үгийнхээ төгсгөлд:

ЭРХЭМ ЖУРМЫН НӨХӨД ӨӨ, АРДЧИЛАГЧИД АА

Та бүхэнд эв нэгдэлтэй, тууштай байсанд тань ахин талархал илэрхийлээд улс орны хөгжил цэцэглэлт, үндэсний эрх ашгийн төлөөх ялалтын төлөө хамтдаа т э м ц э х и й г уриалж байна.

Бид өөрчлөхгүй, шинэчлэхгүй бол юмс өөрчлөгдөхгүй нь ээ. Үндэсний эрх ашиг Та биднийг улс оронд нүүрлэсэн ядyypал, ажилгүйдэл, хоцрогдонгуй байдлыг өөрчилж, хөгжлийн зам дээр гаргахыг шаардаж байна. Бид хийхгүй юм бол хэн хийх юм бэ, Та бид өөрчлөхгүй бол хэн ч чадахгүй нь ээ.

Мөнх тэнгэрийн ивээл, Хөх тугийн хүчин дор хөх монголчууд бид нэгдэл нягтралаа хадгалж байж л мандан бадрана.

Хөх тугтнуудаа сэрцгээе, эгнэцгээе. Хөх монголын хувь заяа биднийг дуудаж байна, Хөгжил дэвшлийг хамтдаа авчирцгаая. Хөх монголоо хөгжингүй монгол улс болгоё.

МӨНХ ТЭНГЭР БИДНИЙГ ИВЭЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *