Жинжиймаа кинонд тоглож байсан 5 настай бяцхан охин: Би 5 настайдаа тоглосон киногоо үзээд маш их уйлж байж билээ.

Жинжиймаа кино бол хүн бүрийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн гайхалтай телевизийн бүтээл. Жинжиймаа киноны дууг та бүхэн сайн санаж байгаа болов уу хэмээн бодож байна.

2003 онд дэлгэцнээ гарсан энэхүү бүтээл үзэгчдийн хүртээл болсон. Жинжиймаа УСК-д таван настайдаа тоглож байсан Хонгорзул охин өнөөдөр 24 настай хөөрхөн бүсгүй болсон байна. Соёл урлагийн их сургуулийг 2018 онд төгсжээ.

Тэрбээр Жинжиймаа кинонд тоглосноосоо хойш 15 жилийн дараа Ардын жүжигчин П.Цэрэндагватай “Хүн мод” уран сайхны киноны гол дүрд тогложээ. Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ойд зориулан бүтээж байгаа Эрдэнэсийн өв нэртэй УСК-д тоглож байгаа юм байна.

Алаг нүдтэй Хонгорзул айлын дунд охин юм. Түүний аав, ээж нь төрийн байгууллагад ажилладаг байсан хүмүүс байсан. Ээж нь дунд сургуулийн багш юм.

Түүнийг бага байхад нь цэцэрлэг дээр нь Гавьяат жүжигчин Н.Батцэцэг Жинжиймаа гэдэг кинонд тоглох хүүхэд хайж байхдаа түүнийг сонгожээ. Түүний монгол төрхт, алаг нүд, мэнгэ зэрэг нь шалгуурт яг л тэнцжээ.

“Би 5 настайдаа тоглосон киногоо үзээд маш их уйлж байж билээ. Одоо ч гэсэн тоглосон киногоо үзэхээрээ уйлдаг юм.”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *