УИХ дахь “Өвөө, аав, хүү” нар. Учир нь…

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өчигдөр сошиал хуудастаа бяцхан хошигножээ. Тэр “Аав, охин”, “Өвөө, аав, хүү” УИХ-ын гишүүд дунд ажиллаж байна гэв.

Тодруулбал, Б.Баттөмөр, Б.Энхбаяр, Э.Батшугар гишүүдийн хамт сууж буй зургийг тавиад, “Өвөө, аав, хүү” гурав гэж хошигносон. Учир нь, Энхбаяр гишүүний овог Баттөмөр, Батшугар гишүүний овог Энхбаяр юм. Түүнчлэн, Ч.Хүрэлбаатар, Х.Булгантуяа гишүүд ч “Аав, охин” нэр зүүлээ. Булгантуяа гишүүний овог Хүрэлбаатар юм.

Улс төр хатуу, иргэдийн зүгээс сөрөг хандлага үргэлж авдаг ч хааяа нэг ийн хошигнох нь давс хужир таарвал бас хөгжилтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *