Б.Батцэцэг: ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг дуудаж уулзсан. Түүнд хандаж хатуухан…

ОХУ-ын Элчин сайдын яам албан ёсны фэйсбүүк хаягаараа “Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” гэсэн постыг нийтэлсэн байв.

Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзсан, мөн хоёр орны дипломат харилцааны хүрээнд ноот бичиг явуулсан гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Гэвч ГХЯ-наас ноот бичиг явуулсан болон уулзалтын талаар нийтэд мэдээлээгүй юм.

Тэгвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзсан талаар тодруулав.

Тэрбээр “ОХУ руу ноот бичиг явуулаагүй. ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг миний бие дуудаж уулзан, учир байдлыг нь тайлбарлуулсан.

Ингэхэд олон удаагийн шaxaлт, дapaмт гэж хэлж болох шаардлагын хариу болгож мэдэгдэл тавьсан гэдэг тайлбар хэлсэн.

Ноот бичиг явуулна гэдэг нь өндөр түвшний дипломат арга хэмжээ. Тиймээс бид эхний ээлжид уулзаж, нийгмийн сүлжээнд талцал хуваагдал үүсгэж, иргэдийг бухимдуулах асуудал үүсгэснийг өөрт нь анхааруулсан.

Цаашид Элчин сайдын яам руу xaлдсан, хандсан ямар нэгэн асуудал үүсвэл Гадаад харилцааны яамтай хамтарч ажиллах талаар ярилцсан” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *