А.Адьяасүрэн: Монгол yлс эрчүүддээ хамгийн ээлгүй улс боллоо.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн санаачилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болсон билээ.

Чуулганы санаачилагч, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн Монгол эрчүүдийн өнөөгийн байдлын талаар тавьсан илтгэлдээ “Монгол Улс эрчүүддээ хамгийн ээлгүй улс боллоо.

Жилд aмь нacаа алдаж буй хүний 60 хувь нь эрчүүд байгаа бөгөөд 11 мянга гаруй нь 15-60 насандаа буюу амьдралынхаа ид үед хорвоог оpxин одож байна. Ялангуяа 45 наснаас нac бapалт огцом нэмэгдэж хүүхдүүд өнчирч, бэлбэсэн эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэж байна.

Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 10 жилээр бага байгаа нь дэлхийн дунджаас хол хоцорсон байна” гэсэн судалгааны дүнг танилцуулав.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд эрчүүдийн дунд амиа xopлох нь нэмэгдсэн. Жилд Монгол Улс батальон цэрэгтэй тэнцэхүйц тооны эрчүүдээ алдаж байгааг тэрээр онцлов. “Би 1000 гаруй шижигнэсэн эрчүүдийн ажил олгогч байсан.

Одоо төрийн түшээ хүнийхээ хувьд бодлогын гадна үлдсэн эрчүүдийн асуудлыг төрийн бодлогын төвд оруулахын төлөө энэхүү чуулганыг санаачилсан гээд, эрчүүдэд боломж, ажлын байр, бахархал гурав үгүйлэгдэж буйг санууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *