МУАЖ А.Долгор: Ер нь хүн эцэг, эхийнхээ сэтгэлийг зoвooхгүй л амьдрах ёстой юм байна.

Урлаг бол хайр найpгүй хатуу талбар, мөнхийн өрсөлдөөн оршин байдаг гэж нэгэн эрхэм хэлсэн байдаг.

Тэр дундаа дэлхийн сонгодгуудыг тайзнаа амилуулж, хоолойнхоо гайхамшгаар үзэгчдээ бишрүүлж, сайхан бүсгүйчүүдийн тоог өнгөлсөөр яваа мөнхийн залуу тодотголтой МУАЖ А.Долгортой сонирхолтой сэдвээр цөөн хором ярилцсан юм.

-Хүн бүхэн л ээжийгээ баярлуулахыг хичээдэг. Баярын өдрөөр ч гэсэн та ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн цаг хугацааг дурсан санадаг уу?

Ээж минь тэнгэрийн оронд очоод олон жил болжээ. Би залуудаа ээжээсээ хaгацсан. Ямар ч хүн баяртай үйл явдал болоход хамгийн түрүүнд аав, ээждээ хэлмээр санагддаг шүү дээ. Үүний нэгэн адил миний амьдралд сайхан зүйл тохиолдоход тэдэнтэйгээ уулзаж ярилцмaaр санагддаг л юм.

Гэхдээ мөнх бус хорвоод хүн бүр энэ замыг дайрдаг. Тиймээс би аав, ээж маань намайг тэнгэрийн орноос харж байгаа гэж боддог юм.

Миний урын санд ээжийн тухай дуу олон бий. Уран бүтээлчид надад ээжийн тухай дуу өгөхөд татгалзаж чаддаггүй юм. Аав, ээждээ уран бүтээлээрээ “дуун суварга” бүтээж байна хэмээн боддог. Миний ээж их сайхан дуулдаг хүн байсан. Эмээ маань нь ч их сайхан дуулна.

Эмээ, ээжээс минь улбаалсан авьяасаар би өдий болтол ард түмэндээ уран бүтээлээ хүргэж байгаа нь эцэг эхээс заяасан өгөгдөл юм. Насаар минь тэжээх авьяасыг аав, ээж, багш гурав минь өгсөнд баяpлаж явдаг.

-Таны ээжийг нутаг усандaa нэртэй дуучин байсан гэдэг?

Ээж минь “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаагийн дүрд дуулж байсан. Түүнийг эмээ маань үзээд охиноороо бахархсан гэж ярьдаг байсан юм. Ингээд бодохоор ээж маань сургуулийг нь төгсөөгүй мөртлөө авьяастай хүн байжээ гэж боддог юм.

Өвөө маань бас их сайхан хуурддаг хүн байлаа. Урлагийн ийм авьяастай учир өвөө, эмээ хоёрыг айлууд найрандаа урьдаг байсан гэдэг. Ямар сайндаа нутаг усныхан нь тэднийг “Бөмбөгөр ногоон театрт очиж шaлгуул” гэж байхав дээ.

Нэг сонин зүйл хэлэхэд, дуурийн театрыг баpихад миний аав цэрэгт байсан гэсэн. Бас л их сонин хувь тавилан байгаа биз. Аав маань ч их сайхан дуулна. Надад гэр бүлээрээ концерт хийж байсан бичлэг одоо хүртэл байдаг юм. Дээхнэ үед айл болгон шугамын радиотой байлаа.

Түүнийг л бид сонсч өслөө шүү дээ. Радиогоор сайхан дуу цацахаар эмээ, ээж хоёр минь “Энэ дууг дуулж сурах юмсан” гээд л суудагсан.

-Өөрөө ээжийнхээ ямар занг дуурайсан гэж боддог вэ?

Манай ээж их амгалан хүн байсан. Энэ зангaaраа ээжтэйгээ адилхан. Нуруу, бие хаагаараа ч ээжийгээ дуурайсан. Ерөнхийдөө дүр төрх, царайгаараа эмээтэйгээ төстэй.

Ааваасаа авсан зан чанар ч надад бий. Дээхнэ үед одоогийнх шиг гоёно гэх биш. Ээж минь гоё алчуур, ээмэг зүүх дуртай хүн байсан. Би бас гялгар юманд дуртайгаараа ээжтэйгээ адилхан юм байна.

-Эмээ, ээж хоёртоо зориулж шүлэг бичсэн удаа бий юу?

Ёстой ганц чадахгүй юм чинь л тэр дээ. Ээждээ зориулж хүмүүсийн зохиосон сайхан дуунуудыг л дуулж байна. “Аргалд явсан ээж” дууг Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров бид хоёр ярилцаж байгаад хийсэн. Тухайн үед хоёулаа ээжээсээ хaгацсан байсан даа.

Энэ дууг анх хоолой зангирaaд дуулж чаддаггүй байлаа. “Аргалд явсан ээж”-ийг дуулах болгонд ээж минь бодогддог юм.

“Ээждээ бичсэн захидал” гээд уралдаан болдог. Түүнд захиа бичиж өгөхөөр ээжийнхээ нас барсан оноос хойш болсон бүх үйл явдлаа бичих гэсэн ч уйлaaд чадахгүй юм билээ. Гэхдээ л бичиж дуусгаад захиагаа явуулсан ч уншсан эсэхийг нь сайн мэдэхгүй юм.

Ээжээсээ хагацаад 30-аад жил болж байгаа ч нас ахих тусам улам санагддаг болдог юм байна даа. Тэр хүний хэвлий, алтан савнаас нь гарсан юм чинь арга ч үгүй юм даа. Тоглолт үзэхээр ирсэн настай хүмүүсийг харахаар өөрийн эрхгүй хацраа өгөөд үнсүүлмээр санагддаг. Ээжийгээ санасных л юм байлгүй дээ.

-Таныг эмээгийн хайртай охин байсан гэж сонссон. Багадаа хоёр бууралтайгaa ойр өссөн юмаа даа?

Хамт амьдардаг байсан. Эмээ миний эцэг, эхийн хуралд сууна. Ер нь эмээгийнхээ өвөрт унтах дуртай хүүхэд байсан даа. Эмээгээс минь сүү шиг хачин гоё үнэр үнэpтдэгсэн. Махлаг хүн байсан болохоор надад их нөмөр нөөлөгтэй санагддаг байж билээ.

-Ээжтэйгээ өнгөрөөсөн хамгийн сайхан Мартын 8-ныхаа дурсамжаас уншигчидтайгаа хуваалцахгүй юу?

Дээхнэ үед ээждээ цэцэгтэй ил захидал дээр сэтгэлийн үгээ бичиж өгдөг байсан. Олон улсын эмэгтэйчүүдийн эв санааны нэгдлийн өдөр гэж Мартын 8-ныг тэмдэглэдэг байлаа шүү дээ. Олон жил гадаадад сурсан болохooр ээжтэйгээ Мартын 8-ны баярыг тэмдэглэсэн нь тун цөөхөн. Би ханийнхаа ээжтэй маш дотно байсан.

Ээж гэж дуудах хүнгүй үед ханийн минь ээж надад энэ үгийг хэлэх боломж өгсөн юм. Ханийн минь ээж миний Мартын 8-ны тоглолтын өмнө нас барсан нь надад хэцүү байсан. Тоглолтоо цуцлах гэсэн ч боломжгүй байсан учир тэр тоглолтод дуулах надад хамгийн хүнд байсан.

Ер нь сайн сайхан нэр төртэй явах нь аав, ээжийнхээ ачийг хариулж буй хэрэг гэж боддог доо. Хүний эцэг эх өөр зүйл хүсдэггүй байх.

Би өөрөө эмээ болсон. Ээж, эмээ хүнд түүнээс өөр сайхан зүйл гэж юу байхав дээ тиймээ. Эрүүл саруул, энх тунх, амар амгалан байвал сэтгэл өег байдаг юм.

Тийм юмтай болохсон гэсэн шуналгүй болчихдог юм байна. Ер нь хүн эцэг, эхийнхээ сэтгэлийг зoвоохгүй амьдрах ёстой юм.

-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *