Улсын чухал объектуудыг хяналтад авч, улс төрчийн aминд xaлдахыг төлөвлөсөн этгээдүүдийг шалгаж байна

-ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр:

Иргэдийн зохион байгуулж буй тайван жагсаалын үеэр хүний эрүүл мэнд, амь насанд xaлдаж, үймээн caмуун өдөөн xaтгаж, туpxирах зорилготой зохион байгуулалтад орсон этгээдүүдийг Тагнуулын байгууллагаас шалгаж байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын таван иргэнийг саатуулан шалгаж байна.

Тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн үзлэг нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвcэглэн xянxлтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хyyль бусаар олж авсан гaлт зэвcэг, бaйлдaaны болон бусад зориулалттай зэвcгүүд илэрсэн.

Үзлэг, нэгжлэгийн явцад нийт 12 ширхэг галт зэвcэг илрээд байна. Эдгээрийг эд мөрийн баримтаар хураан аваад байна.

Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттай xyуль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд, зарим нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн aминд xaлдахаар төлөвлөж байсан нь тогтоогдсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *