Торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол хүү тооцох, жолоочийг xopьдог болно гэв.

УИХ-ын Хyyль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хyyльд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарим улсын их хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Зөрчлийн хyyлийг хэрэгжүүлэхийн тулд торгуульсан иргэн хугацаанд нь төлөөгүй бол цаашаагаа хүү бодогдоод явдаг болгомоор байна. Баруунд ийм жишиг байдаг. Сарын дотор торгуулиа төлөөгүй бол торгууль нь нэмэгдээд байдаг.

Жилийн хугацаанд төлөөгүй бол xopьдог ч юм уу. Хyyлийг хэрэгжүүлэх гэж л бид энд хэлэлцэж байгаа. Гэвч хэрэгжүүлэх арга замыг нь тодорхой болгоогүйгээс торгуулийн олон тэрбум төгрөг хуримтлагдаад байна. Бид сүүлд нь буян үйлдэж байгаа юм шиг өршөөдөг.

Тэгвэл хyyль батлахын хэрэг байдаг юм уу. Тиймээс уг нэмэлт, өөрчлөлтөд энэ асуудлыг оруулах хэрэгтэй. Торгуулиа энэ сард төлөхгүй бол нэмэгдэх нь гэдэг ойлголттой болж байж энэ хууль хэрэгжинэ.

Иргэдэд ийм ухамсар суулгахгүй бол хэдэн жилийн дараа, дараагийн Засгийн газар гарч ирээд эсвэл сонгууль болохоор өршөөнө гэдэг хүлээлт байгаад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *