Л.Оюун-Эрдэнэ: Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголын Эль Чапo юм даа.

Бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулах үеэрээ дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр “Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Монголын Эль Чапо юм даа. Монголбанк энэ хүний охин компани, Хөгжлийн Банк нөгөө охин компани нь. Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрээс нь харж болно.

Тэгэхээр энэ бол хэтийдсэн үг биш. Монголын шүүгчдийг бүгдийг нь томилдог. М.Батсууриас эхлээд томилсон хүн нь шүүгчээр ажиллаж байгаа.

Тухайн үеийн Тагнуулын Ерөнхий Газар, Улсын Ерөнхий Прокурор энэ хүний удирдлагаар ажиллаж байсан. Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй миний бие хувийн өc хонзон зангидаж байгаа зүйл огт биш.

Эрдэнэт, Хөтөл, Хөгжлийн Банк дээр асуудал үүсгэж байгаа зүйл байхгүй. Парламент, Засгийн газраар хэлэлцэх ёстой байсан зүйлийг Ерөнхий сайдын захирамжаар хийсэн хүн байсан учраас тэмцсэн. Уг асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *