Ерөнхий сайд, А.Адъяасүрэн болон парламентын нэр бүхий гишүүд холбоотой НOЦТOЙ баримт дэлгэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ““Эрдэнэс Монгол” ХХК-тай холбоотой асуудлыг гаргаж тавихаар төлөвлөж байна, нуугаад яах вэ? Маш олон охин компанитай, тус бүр дээр төлөөлөн удирдах зөвлөлүүдтэй. Тэнд төрөөс гадуур, хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байна.

Тавантолгой дээр сүүлийн 17-20 жилийн хугацаанд аман дээрээс 60 орчим ам.доллараар ачигдаад хилийн цаана 120-180 ам.доллар болгодог. Энэ дундах зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Зөвхөн энэ далд эдийн засаг цэгцэндээ ороход Монгол Улсын ДНБ хоёр дахин тэлэхээр байгаа.

Тэнд маш олон автомашинууд байгаа. Удахгүй автомашины жагсаал болох байх. Үүнд А.Адъяасүрэн нарын парламентын нэр бүхий гишүүд холбогдсон байгаа. Цаана нь манай нөлөө бүхий лидерүүдийн нэр гарч ирнэ.

Татвар төлдөггүй, хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Яагаад гэвэл тэдэнд маш их ашиг өгч байсан” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *