Б.Энхбаяр: Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр одоо үзэлцэж байгаа ч шopoнд орохгүйн тулд нэгдэнэ.

Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Өнөөдрийн сонсголыг иргэд цөхрөлийн нүдээр харж байгаа.

Итгэлийн нүдээр харна гэдэг нь юу л бол, бидний ачаа бол энэ итгэлийг тээж яваа ард иргэд. Энэ их итгэлийг алдсан байх. Бид боломж xyлгайлагчдийн тухай ярьж байгаа. Иргэн тус бүрт хоёр сая төгрөг өгөх ёстой ийм том xyлгайн талаар ярьж байна.

Төрийн тэргүүнээсээ эхлээд сайд, мөрдөх байгууллага, прокурорын, шүүхийн байгууллагын нөхдүүд оролцсон. Үүнд Ерөнхийлөгч нар оролцож хуулийн байгууллагын дээд оргилыг өөрсдөө томилж байгаа учраас тэд үүнийг түүртэлгүй, итгэлтэйгээр хийсэн. Ц.Элбэгдорж Асем виллад өөрөө амьдардаг.

Асем вилла нэг нь 4 тэрбумын үнэтэй. Түүнийг Ерөнхийлөгч байхад Асем виллаг хэн ч шалгаагүй. Бас нэг xyлгай хийсэн хүн нь одоо эх орноо хөгжүүлнэ гээд тойроод явж байгаа. Эх оронч, ардчилсан xyлгайч гэж байхгүй. Хулгайч бол хулгайч. Хyлгайчид нэг зүйл дээр нэгддэг. Адилхан зовлон дээр.

Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр шopoнд орохгүйн тулд нэгдэнэ. Үүнд нам харгалздаггүй юм. Би ч өөрөө зовлонг нь үзэж байсан. Эцсийн хариуцлагыг шүүхийн байгууллага тооцно, тиймээс хууль, шүүхийн шинэчлэл хийж байгаа юм.

Одоо жинхэнэ холбогдогчдийг зарлаж, хэн aвилгa авч зээл олгосон, хэн бизнесийг нь дээpэмдэж зээл авсанг ярья. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат таны бизнесийг хэн дээpэмдэж зээл олгосон, эзнээ хэлчих. Эзнийг нь олж нэг удаа өршөөе, УИХ-д өршөөж дэмжье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *