БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг энэ сарын 25-28-нд бүртгэнэ. Бүртгүүлэх иргэдийн анхааралд…

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах монгол иргэдийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрүүд бүртгэх юм байна.

Бүртгүүлсэн иргэдээс Солонгос хэлний мэдлэгээс гадна эрүүл мэндийн суурь нөхцөл шаардах юм байна. Тухайлбал, өнгө ялгах чадвар, нурууны диск, гар сарвууны бүрэн байдал зэргийг шалгана.

Түүнчлэн ур чадварын, ажил үүргийн чадвар зэргийг үнэлэх бөгөөд 18-аас 39 настай байх, xoрих я л т а й эсвэл түүнээс илүү хүнд я л т а й гэмт xэрэгт холбогдоогүй байх, БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх зэрэг шаардлага тавьж байна.

“КОВИД-19”-өөс шалтгаалж, 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс ажилтан илгээх үйл ажиллагаа түр зогссон.

Тиймээс БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл хийгээгүй байсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *