Хорооноос гэр сольж, хог шороо цэвэрлэж өгөхгүй байна гэх иргэнд Б.Тунгалгийн ямар ч ядyy хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу гэх үгийг дайя.

Иргэн: Манайх энд олон жил болсон. 3 том хүн 2 хүүхэд амьдардаг. Амьдрал үнэхээр хэцүү байна.

Юмны үнэ болон өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсөж байна. Манайд аpxи тамxи хэргэлдэг хүн байхгүй. Аав минь анх энэ гэрийг авч өгөөд тэрнээс хойш 30 гаран жил амьдарч байна. Амьдрал өдөр ирэх тусам доройтож байна.

Хүүхдүүдийнхээ талаар яриач? 2 хүүхдээ хүний дайтай л эрүүл саруул хүн болгочих юм сан даа л гэж бодож байна даа. Ээжээ гоё гэрт л амьдармаар байна гэдэг.

Гэр болон хашааг чинь гаднаас нь харлаа. Яагаад ийм их хог байгаа юм бэ? Хашааны банзыг маань хулгайчид аваад явчихсан. Тэрнээс болж зольбон нохойнууд орж ирээд хог тараачихдаг. Энэ нүүрс нь аягүй тортог ихтэй үүнээс болж байгаа бай. Уул нь 3н жилийн өмнө буулгаж угаасан.

Уучлаарай буруугаар ойлгогдож магадгүй л дээ. Гэхдээ орлогоо зөв зохицуулаад өөрсдөө гэр авчихаж болдоггүй юм уу? Та хэдэн настай вэ? Би 38-тай. Сарын орлого маань 1 сая төгрөг. Энэ мөнгө хаанаа ч хүрдэггүй. Хорооноос бид нарыг ердөөсөө тоохгүй байна.

Уул нь тусалж дэмжих ёстой биз дээ. Өнөөдрийн энэ амьдралд мөнгө л хэрэгтэй байна. Хүмүүс тусалж дэмжээд л байдаг юм байна лээ. Ямар хүмүүст нь тусалдаг юм бол бүү мэд. Аавын амьд cэрүүн байхад хорооноос хүмүүс ирж уулздаг байсан ч одоо ирэх хүн байхгүй байна.

Цахим орчинд энэхүү иргэний бичлэг олон хүний дургуйг хүргээд байгаа юм. Түүнд хариу барьж хэлэхэд газар дээр түрхэн зуур буугаад ирсэн сахиусан тэнгэр болох Б.Тунгалгийн хэлсэн үгийг зориулъя. Ямар ч ядyy хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *