НӨАТ-ын эхний улирлын буцаан олголт энэ сард орно.

НӨАТ-ын энэ оны 1 улирлын баримтыг энэ сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө цахим татварын системд бүртгүүлэн буцаан олголтыг авах талаар татварын байгууллагаас мэдээллээ. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог юм. НӨАТ-ын буцаан олголтыг:

I улирлынхыг 4 дүгээр сард,

II улирлын буцаан олголтыг 7 дугаар сард,

III улирлынхыг 10 дугаар сард,

IV улирлын буцаан олголтыг дараа оны 1 дүгээр сард тус тус олгодог журамтай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *