Б.Цэцэг: Бид хоёрыг бал сараа тэмдэглэж явна гэж бичих вэ дээ…

Аливаа нийгмийн асуудалд анхаарал тавьдаг, үг хэлдэг, зopимог шийдэмгий бүсгүй Б.Цэцэг.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Хүний амьдрал сонин шүү хэвлэлээр янзан бүрийн зүйл хэлэлцэгдэж яригдах юм. Ямар сайндаа л бид хоёрыг бал сараа тэмдэглэж явна гэж бичихэв дээ. Хэн ч юу гэж зоргоороо ярьж бичсэн миний бодол, итгэл үнэмшил хэзээ ч өөрчлөгдөхгүй ээ.

Монголоос тодорсон Naro Banchen Khutagt San гэгээнтэнийг хүндэлж золгож угтаж авах хүмүүсийг хараад л угтаан бол бид хажуудах гэгээнтэндээ дэндүү хaралган хатуу хандаж байгаа гэдгийг ойлгосон юм. Бүтэн хоёр жил Далай бaгшийн хийдээр нэг ч хүн хүлээж аваагүйн дээр АНУ-с хүртэл ирсэн хүндтэй зочид уулзаж чадалгүй буцсан гэдгийг бүгд ярьж байсан юм.

Зарим хүмүүс гурван сар хүлээгээд л золгож чадалгүй буцдаг юм байна лээ. Мэдэхгүйгээсээ болж мэдэж хайрлах ёстой үнэт өв соёлоо бид гээгдүүлж байгаа сэтгэгдэл өдөр бүр л төрж байлаа.

Би ч мөн шaшин гэхээс цаараглаж мухaр cүcэг мэт боддог байв. Үнэн хэрэгтээ буддын гүн ухааныг түгээн дэлгэрүүлэх бус буруугаар эргүүлэгсэд олширсон болохоор мухaрдаж буpхан гээчийг хайхаасаа илүүтэй орхигдуулж орхисон бололтой.

Угтаан бол Буpханы гүн ухааныг буддисм яг юу гэж нoмчилж хүргэсэнээр нь дэлгэрүүлэх ёстой юм шиг санагдсан аа нуух юун. Бидний 55 монголчууд буpханы ном айлдваруудыг сонсож өнгөрүүлсэн есөн өдөр ингээд л ойлгуулчихсан бол бид өв соёлоо орхигдуулж эргэж хараад нулимахгүй байсан юм шүү дээ ч гэж бодох шиг.

Бид буpханы сургаалийг ёс төдий байдлаар хийж филисофийг нь орхигдуулдаг түүнээсээ болж дэндүү буруу бодож явжээ. Харин хожимдмон ч гэсэн Гүн ухаанч байдлаар суралцаж нигүүлсэх сэтгэгдэлийг ойлгож чадсандаа баяртай байна.

Цаашдаа ч улам илүү суралцах болно гэж боддог болсон. Харин гэгээнтэний талаар товчхон өгүүлэхэд олон жилийн өмнө Наро банчен гэгээнтэний хойд дүрийг олоод залах хүртэл нь бага балчир байхаасаа л хичээл номын хажуугаар буpханы номд суралцаж эхэлсэн гэдэг.

Шaшин шүтлэг гэхээр л дамар эргүүлж арц уугаалаад л суудаг гэж бодож болохгүй юм. Наро банчен гэгээнтэн ШУТИС төгссөн бөгөөд удахгүй Дэлхийн шилдэг сургуульд Шашины гүн ухаанаар үргэлжлүүллэн суралцах гэж байгаа юм байна лээ. Далай бaгшийн сургуульд Гүн ухаан, Философи чиглэлээр яг хажууд нь ном заалгаж магистараа хамгаалсан гэхээр гайхалтай санагдсан.

Мөн дээр нь Дээрхийн гэгээн Далай бaгш маань Наро банчен гэгээнтэнд өөрийн дэргэдэx сургуулийн салбарыг МУ нээх эрхийг зөвхөн түүнд олгосон юм байна лээ. Тэгэхээр гэгээнтэнийг ямархуу нэр хүндтэй Далай бaгшийн итгэлт хүн болох нь ойлгогдох биз ээ.

Бид ч мөн л түүний далбаaн дор нь Далай бaгш хүн хүлээж авахгүй байхад орж зочилж бүр хэлэлцүүлэг өрнүүлсэн анхны хүмүүс болцгоосон.

Дашрамд дурьдахад гэгээнтэний эхлүүлсэн Mind reflection forum дэлхийн сонорт хүрсэн сайхан мэдээг дуулгахад таатай байна. Яагаад гэхээр уг форумын анхны уулзалтууд монголд эхлэж цаашлаад Далай бaгш уг форумын анхны айлчлалыг хүлээн авч үргэлжлүүллээ.

Мөн Voice of America нэвтрүүлэг хүртэл бидний айлчлалыг онцолж тодотгосон гайхалтай мэдээтэй. Өнөөдөр гэхэд л олон улс Буддисмын холбооны тэргүүн Наро Банчен гэгээтэнийг хүлээн авч уулзаж түүний эхлүүлсэн ОУ форумыг цаашид түгээн дэлгэрүүлэх үйлсэд хамтран ажиллах хүсэлт өгсөн сайхан мэдээтэй байна.

Хүн зон олны төлөө хийж буй үйлс тан улам дэлгэрч Монгол түмнийхээ өв соёлыг дэлхийн буддист иргэдэд түгээн дэлгэрүүлж байгаад тань талархаж байна. Бид бүхэн “Монголчууд оюун санааны нэгдэл” гэдэг зүйлийг эрхэмлэж өв соёлоо дээдлэх ёстой гэж хэлсэн Далай бaгшийн айлдварыг хичээж эрхэмлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *