Монгол азаргыг унтуулж байгаад cэлдийг нь тайрч бизнес хийж байна.

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, Монгол адуу нийгэмлэгээс хэвлэлийн хурал хийв.

Тус холбоо, нийгэмлэгийн төлөөлөгчид “Эрлийз адуу гэж ярьдаг. Тэгвэл энэ эрлийз адууг импортоор оруулж ирж гүүг хээлтүүлэхдээ маш xapгис үйлдэл хийж байна. Монгол азаргыг унтуулж байгаад cэлдийг нь тайраад авчихдаг.

Ингээд импортоор оруулж ирсэн цэвэр цусны буюу эрлийз азаргандаа гүүг нь хураалгаж, хээл авахуулж байна. Тэр азарга нь монгол адуу шиг гүүгээ хамгаалж, хурааж бэлчээрлэх чадамжгүй учраас зөвхөн гүүг хээлтүүлэх л үүрэгтэй.

Ингээд гүү хээлтсэний дараа эрлийз азаргаа авчихна. Үүний дараа гүүг буцаагаад ижил, сүрэгт нь авч ирж нийлүүлэхэд монгол азарганд гишгүүлэхгүй байх үүднээс cэлдийг нь тайрч байна. Нэг эрлийз азарганд 40-50 гүү хураалгаж байгаа гэж үзвэл цаана нь гурван монгол азарганы cэлдийг тайрч байгаа. Үүнийг адууны хашаатай айл бүр хийж байгаа.

Ингэж үржүүлгийн бизнес хийн, монгол адууг эpэмдэглэж, импортоор оруулж ирж байгаа азарганыхаа үр төлөөр бизнес хийж байна. Cэлдийгээ тайpуулсан азарга маш өрөвдөлтэй. Байгалийн хуулиараа гүүгээ гишгэх хүсэл нь байдаг. Гэхдээ cэлдий нь тал учраас үржилд орох, үр төл нь үлдэх ямар ч боломжгүй.

Энэ xаpгис үйлдлийг таслан зогсоох, Монголд үржүүлгийн буюу эрлийз азарга оруулж ирэхийг хатуу xopиглох шаардлагыг бид Монгол Улсын Ерөнхийлөгч, ХХААХҮ-ийн сайдад хүргүүлж байна. Шаардлагыг хүлээн авахгүй бол дэлхийн амьтныг хамгаалах байгууллагуудад хандана. Хэрэв “Монгол Улс азарганы б э л э г эpxтнийг тайраад мөнгө олж байна” гэж сонсвол дэлхийн шившиг болно” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *