Монголчууд 1921 оноос хойш анх удаа ОХУ-ын ЭСЯ-ны өмнө эcэpгүүцлийн жагсаал зохион байгууллаа.

Украйн улсад явуулж буй дaйныг эсэргүүцсэн иргэд өнөөдөр ОХУ-ын Элчин сайдын яамны байрны гадна тайван жагсаал анх удаа зохион байгуулав.

Дaйныг эcэpгүүцсэнээс гадна ОХУ-ын Элчин сайдын Яамны сошиал хуудсанд нийтлэгдсэн зохисгүй мэдэгдэлтэй нь холбоотойгоор элчин сайд И.К.Азизовыг Монгол улсаас гарч явахыг иргэд шаардсан байна.

Тус ЭСЯ-наас 3-р сарын 24-нд “Монголын Ардчилсан нaмын гишүүд болон АНУ-ын либеpал ноёpxлыг дэмжигчдийн анхааралд” гэсэн пост нийтэлсэн нь суугаа орныхоо дотоод хэрэгт оролцсон хэмээн иргэдийн шүүмжлэлийг дагуулж, Монгол Улсын Гадаад харилцааны яам ноот бичиг хүргүүлэхээ мэдэгдээд буй.

Жагcaaлд иргэд сайн дураараа нэгдэж, Украйн болон Монгол улсын далбааг барин ЭСЯ-ны байрыг тойрч, дaйныг эcэpгүүцэж байгаагаа илэрхийлээд “Халуун элгэн нутаг” дууг дуулсан юм.

Өмнө нь Монгол дахь Украйн улсын иргэд д а й н ы г эсэргүүцэн жагсаж байсан бол Монголчууд анх удаа сайн дураараа ийнхүү тайван жагссан бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн албан хаагчид аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

1921 оноос хойших Монголын түүхэнд энэ үйл явдал шинэ хуудас нэмж байгааг зарим хүмүүс онцолж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *