М.Амарсанаа: Нэг км хүрэхгүй газар явтал “Нюанс” хамтлагийн дуучин М.Амарсанаа ийнхүү өгүүлжээ.

1 км хүрэхгүй газарт миний ажигласан зүйлс! Хэзээ хөгжих, хэзээ өөрчлөгдөх вэ? Hам, улс төрийн шоу, цуглаан жагсаал гэж худлаа хийрхэж байхын оронд оршин байгаа, амьдарч байгаа орчиндоо өөрчлөлт хийх хэрэгтэй юм шиг.

Сэтгэл, сэтгэлгээний ядууpлаасаа бид салах хэрэгтэй юм болов уу даа. Ажил голно, цалин голно, залхуу хойрго, бэлэнчлэх нь биднийг ийм байдалруу оруулж байна. Эрхээ ярьдаг шиг үүргээ ухамсарлах бас хэрэгтэй. Тив алгасаж хэpүүл хийж байхаар бид энд байгаа асуудлаа шийдэж сурах хэрэгтэй юм даа” гэв.

Байгаль орчинд хог хаягдлаа хаяхгүй, орчноо бохирдуулахгүй байх нь иргэн бүрийн үүрэг. Гэвч сүүлийн жилүүдэд амралт зугаалганд явсан иргэд маань хур хогийг үүсгэж, хаа сайгүй хог тарьж байгаа нь байгаль экологид төдийгүй, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болоод байна.

Mаны хаясан ус, ундааны пластик сав багадаа 180 жилийн дараа байгальд шингэдэг бол уул овоонд олноор хөглөрч байдаг архины шил 1000 жил байж л байдаг. Лааз 500 жил, гялгар уут багадаа 450 жил, хуванцар аяга 50 жил, тамхины иш гэхэд л байгальд шингэн алга болтол 10 жил зарцуулдаг байх нь.

Ингээд бодохоор бидний хаясан нэг ширхэг хог ирээдүй хойч үеийг маань арван үеийн турш дагаж хор хөнөөл учруулдаг байх нь.

Тиймээс та бүхэн аян замдаа, аялж зугаалахдаа байгаль дэлхийдээ хогоо битгий үлдээгээрэй. Хогийн уутанд хийгээд зориулалтын газар нь хаяж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *