Украйныг дэмжиж жагссан Монголчуудын талаар гадаадын иргэд ийнхүү өгүүлжээ.

Евро-Майдан хэмээх хэвлэлийн байгууллага Лондон амьдардаг улс орны эрсдийг судалдаг ажиглагчийн оруулсан нэгэн жиргээр иш татан мэдээлэл оруулжээ.

Алекс Кокчаров:“Монгол улсын Улаанбаатар хотын иргэд Орос улсын элчингийн гадаа жагсаал хийж Украйнтай хамт байгаагаа илэрхийлжээ” гэсэн байна.

Харин үүнийх нь дор гадны иргэд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэн сэтгэгдэлээ үлдээжээ. Герман улсын хэрэглэгч “Монголд хүртэл жагсчээ. Дэлхий даяар эрх чөлөөг эрхэмлэдэг хүмүүс нэгдэж байгааг харахад гайхалтай байна” гэв.

Англи улсын иргэн: “Тийм л харагдаж байна. Энэ дэлхийн хамгийн эрх чөлөөтэй тусгаар тогтносон улс” гэжээ.

Ирланд улсын иргэн: “Энийг харуулахад сонирхолтой байна байх. Netflix компаний үйлчилгээ үзүүлдэг улсуудын газрын зураг дээр Монгол улсын геополитикийн байршлыг тод харуулж байна даа” гэв. Бас нэгэн хэрэглэгч “Жагсагчдад хүндэтгэл үзүүлж би өнөөдөр Монгол улсын сарлагийн хөөврөн оймсоо өмсөх болно” гэжээ.

Жерри Раверс: Тэд Оросын эрх мэдэлд амьдрах талаар маш сайн мэддэг. Одоогоор үлдсэн Оросын ганц уламжлал нь гэвэл саpxад уух” гэлээ. Рожер Ромжет: “Оросын элчингийн байр гэнэ үү? Шopoн шиг л харагдаж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *