Сүртэй гарчиг, сүртэй зураг, сүртэй мэдээлэл цахим орчинд тархсаар л байна. Иргэд харин үнэн эсвэл хyдал гэдгийг ялгаж салгаж чадахгүй байгаа нь харамсалтай. Цахим орчинд тархах дараах мэдээлэлд анхаарал хандуулж үзье.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар утсаар дараах НОЦТОЙ зүйлсийг ярив Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр утсаар ярив.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд дахин баяр хүргэсэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ОХУ-ын Ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Хоёр орны Ерөнхийлөгчид утсаар ярьсан нь үнэн боловч Роснефть компани Монголд салбараа нээж чанартай шатахууныг 750-1000 төгрөгөөр борлуулах санал тавив гэх үг үсэг байхгүй байгааг та бүхэн харж байгаа бизээ.
Ийм хямд шатахуун борлуулах нь ч боломжгүй юм. ОХУ-д шатахууны үнэ мөн өндөр байгаа. Монголд зарагдаж байгаа Аи-92 шатахуун л гэхэд алдагдалтай борлуулагдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Цахим орчинд тархах мэдээлэлд цензуртай хандаж байхыг иргэд та бүхнээс хүсэж байна.