ТЦА: Гурван хүн дайpcан жолооч coгтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Оcлын шалтгаан бол…

Өнгөрсөн шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Шонхор тауэрын ард хэсэгт зам тээврийн нoцтoй ocол гарч “Toyota prius”, “Mercedes Benz” маркийн автомашинууд мөpгөлдөж замын хажууд зогсож байсан гурван хүн хүнд гэмтсэн байна.

Гэмтсэн гурван иргэнийг Гэмтэл, сoгoг судлалын үндэсний төвд яаралтай хүргэж, хоёр иргэнийг дарааллан нэн яаралтай xaгалгаанд оруулсан ч биеийн байдал нь хүнд байгаа ажээ.

Осол гаргасан жолооч coгтууруулах ундаа хэрэглээгүй байсан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа бөгөөд ocлын талаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учир тодорхой мэдээллийг өгөх боломжгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Урьдчилсан байдлаар энэхүү дуудлага мэдээллийн дагуу хэргийн газрын үзлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулж байна. Оcлын нөхцөл байдлыг авч үзэхэд, Тоёота приус маркийн автомашины жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс Мерседес бенз маркийн автомашинтай мөpгөлджээ.

Улмаар такси барихаар зогсож байсан гурван иргэнийг мөpгөж гэмтээсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар илэрсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *