Д.Дэлгэрсайхан: Охины маань эмчилгээнд xaндив өргөх хэрэггүй, би хөдөлмөрлөж олно.

Жүжигчин Д.Дэлгэрсайханы охин хүнд ӨBЧИН туссан учраас тэрбээр хөдөө орон нутгаар ганцаараа тоглолт хийгээд явж байна” гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа юм.

Иймд “Маск” продакшны жүжигчид туслахгүй байна гэх өнцөг яригдав. Энэ талаар жүжигчин Д.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Би хөдөө орон нутгийн сумуудаар хандивын тоглолт хийж явна. Зарим хэвлэлээр “Маск” продакшны жүжигчид Д.Дэлгэрсайхандаа туслахгүй байна гэдэг мэдээлэл цацагджээ. Энэ бол ташаа мэдээлэл.

Тоглолтын унааны зардал, буудаллах буудлын мөнгө, хоолны мөнгө зэргийг продакшнхан маань ивээн тэтгэж байгаа. Хамт олондоо баярлалаа гэж энэ ташрамд хэлье. Тоглолтыг маань үзэж байгаа үзэгчдэдээ ч мөн баярлаж байна.

Охин маань ЭХЭМҮТ-д эмчлүүлж, эрүүл болж байгаа. Хамт олон маань манай гэр бүлд маш том нэмэр болж байгаа.

Өнөөдөр бид Архангай аймгийн Хашаат суманд тоглолтоо хийх гээд ирчихсэн байна. Энэ тоглолтод манай залуу жүжигчид болоод дуучин хамтарч байгаа. Хошин урлагийн “Маск” продакшн маань хөдөө орон нутгийн тоглолтыг маань ивээн тэтгэж байгаад баярлаж байна.

Охинд маань “Xaндив өргөе. Дансаа тавь” гэж их хэлж байгаа. Би дансаа тавьж хүмүүсээс зүгээр мөнгө авмааргүй байна. Зүгээр л хүмүүсийг инээлгэж, хөдөлмөрлөж байгаад охиныхоо биеийг эмчлүүлнэ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *