Д.Сумъяабазар шинэ хот байгуулана гэлээ. Тэрбээр хэлэхдээ…

Д.Сумъяабазар шинэ хот байгуулана гэлээ. Тэрбээр хэлэхдээ…

Монголын эдийн засгийн чуулганы “Хот, хөдөөгийн сэргэлт” сэдэвт урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар шинэ хот байгуулахаар төлөвлөгөө бэлэн болсныг зарлалаа.

Тэрбээр “Бид Улаанбаатар хотын шинэ төлөвлөлтийг хийж байна. 10,800 га газарт 800,000-1 сая хүн амьдрах шинэ төлөвлөлтийг хийж, Ерөнхий сайдад танилцуулахад бэлэн болсон.

Уг төлөвлөлтийг Ерөнхийлөгчид танилцуулж, бодлогын дэмжлэг авсан. Шинэ хотын инженерийн байгууламж, дэд бүтэц, бусад эх үүсвэрийг санхүүжүүлэхээр 20-30 жилийн хугацаатай, хотын хөгжлийн бондыг гаргахаар ажиллаж байна.

Үнэлгээний хөрөнгийг 2022 оны төсөвт суулгасан. Олон улсын зах зээлд бонд гаргах ажлаа энэ оны эцсээр эрчимжүүлнэ” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *