iPhone хэрэглэгчид сар бүр хураамж төлдөг болж магадгүй.

Apple компани iPhone, iPad зэрэг төхөөрөмжүүдээ нэг удаагийн төлбөрөөр худалдах биш, сар бүрийн хураамжтай хэрэглүүлдэг болгохоор судалж байгаа тухай Блүүмбэрг суваг мэдээлжээ.

Тодруулах юм бол Сэтгүүлч Марк Гурманы бичсэнээр уг үйлчилгээ нь ирэх онд зах зээлд нэвтэрч магадгүй юм байна.

Apple компани одоогоор Apple Music, Apple TV Plus, Apple News Plus, Apple Fitness Plus, Apple Arcade зэрэг биет бус үйлчилгээнүүдээ сарын хураамжтай хэрэглүүлдэг. Эдгээрийг хэсэгчлэн багцлаад Apple One үйлчилгээний брэнд дор хэрэглэх боломж ч бий. Харин биет төхөөрөмжүүддээ ийм арга нэвтрүүлээгүй байгаа.

Блүүмбэргийн нийтлэлд өгүүлснээр Apple зүгээр л iPhone-ий зарах үнийг 12, эсвэл 24 сард хувааснаа сарын хураамж гэхгүй бололтой.

Үүнд бас шинэ загвар гарах бүрд шинэчлэх боломж багтах гэнэ.

Ер нь сүүлийн үед зарим томоохон компаниуд сарын хураамжтай үйлчилгээнд шилжих санаачилга гаргаж эхлээд байгаа. Жишээ нь зарим автомашин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ нэг удаагийн төлбөрөөр зарах биш, сарын хураамжтай хэрэглүүлэх аргыг туршиж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *