ОХУ-ын батлан хамгаалахын сайдад юу болсон талаарх нууц ил боллоо.

ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ сарын 11-ний өдрөөс хойш олны өмнө ил гараагүй нь анхаарал татаж байгаа.

Сүүлийн өдрүүдэд энэ талаар янз бүрийн таамаг, цуурхал гарах болсон юм. Зарим эх сурвалж түүний зүрхний өвчин хүндэрч, эмчлүүлж байгаа гэсэн бол зарим нь Украинд явуулж буй дйны ажиллагаа бүтэлгүйтсэний улмаас шийтгүүлсэн гэлцэж байна.

Шойгутай хамт Оросын зэвcэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов сураггүй болсон нь бас анхаарал татаж байгаа.

Харин өчигдөр Оросын РИА Новости агентлагийн цацсан видео мэдээнд Шойгугийн дүрс хэдхэн секундийн хугацаанд гараад өнгөрсөн юм.

ҮАБЗ-ийн хурлын үеэр ерөнхийлөгч Путин албан тушаалтнуудтай видео холбоогоор ярилцаж буйг үзүүлэхэд түүний өмнөх дэлгэцийн зүүн дээд буланд байгаа Шойгугийн дүрсийг РИА тодруулж харуулсан байна. Энэ үеэр Шойгугийн дуу хоолой сонсогдоогүй бөгөөд зөвхөн гар нь л хөдөлж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *