М.Баярмагнай: Маск хамтлаг болон хувиасаа Дээгийдээ аль болох санхүү, сэтгэл санааны дэм үзүүлсээр ирлээ.

Маск хамтлаг болон хувиасаа Дээгийдээ аль болох санхүү, сэтгэл санааны дэм үзүүлсээр ирлээ. Бид нэг л гэр бүл шүү дээ.

Тэр болгоныг тусаллаа, дэмжлээ гээд явах нь ёс зүйд нийцэхгүй Дээгий өөрөө ч хүсэхгүй! Яах вэ хэсэг хүмүүсийн зорилго , харлуулах гэсэн хүсэл нь та бүхнийг төөрөгдүүлсэн байна.

Гэлээ гэхдээ ямарч мэдээлэлд шүүлтүүртэй хандаж байх хэрэгтэй шүү!

Дашрамд хэлэхэд ер нь би болон манай хамт олон хандивын тоглолтонд аль болох л оролцож ирсэн, одоо ч Дээгийгийн маань охинд шаардлагатай гэж үзвэл Маск хамтлаг болон Дээгийд хайртай үзэгч олон нь, Урлагийн найз нөхөд нь туслахад хэзээд бэлэн гэв.

Мундаг аавын охин тун удахгүй эдгэрнэ гэдэгт Монголын ард түмэн итгэлтэй байна. Түргэн эдгээрэй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *